Page 56 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 56

тамга, тэмдэг дарахгүй. Тамга, тэмдгийг гарын үсэг зурагдсан хэсгийг оролцуулж, тэгш,

               тод дарна.

               2.3.13. Хуулбар үнэн болох тухай тэмдэглэл


               /Архивын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  9  дүгээр  сарын  27-ны  өдрийн  Тушаалд
               өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/


               Баримт  бичгийн  хуулбарыг  “Гарын  үсэг”  бүрдлийн  дор  дараах  байдлаар
               баталгаажуулна. Баталгааны бүрдэлд “Хуулбар үнэн” гэсэн тэмдэглэл, албан тушаалын

               нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, огноо, тэмдэг орно. Жишээ нь:




               ХУУЛБАР ҮНЭН




               Захиргааны удирдлагын хэлтсийн дарга гарын үсэг Д.Батхуяг




               2009.03.15.




               Баримт  бичгийн  хуулбар  хувийг  байгууллагын  тэмдгээр  баталгаажуулах  бөгөөд

               хэвлэмэл хуудсан дээр үйлдэж болно. Тогтоол, тушаал, захирамж зэрэг захирамжлах
               баримт  бичгийн  хуулбарыг  холбогдох  газруудад  хүргүүлэхдээ  “ХУУЛБАР  ҮНЭН”

               гэсэн тэмдэглэл хийхгүй, зөвхөн байгууллагын тэмдэг дарж, баталгаажуулна.


               2.3.14. Баримт бичиг боловсруулсан тухай тэмдэглэл

               /Архивын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  9  дүгээр  сарын  27-ны  өдрийн  Тушаалд

               өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/

               Баримт бичиг боловсруулсан тухай бүрдэлд түүнийг боловсруулсан, хянасан ажилтны

               нэр,  гарын  үсэг,  утасны  дугаар  байна.  Энэ  тэмдэглэгээг  байгууллагад  үлдэх  хувийн
               сүүлийн хуудасны ар талын зүүн доод хэсэгт бичнэ.




               2.3.15. Шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл





                                                                                                       55
   51   52   53   54   55   56   57   58   59   60   61