Page 54 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 54

Нэгдсэн  удирдлагын  зарчмыг  үндэслэн  тушаал,  захирамж  зэрэг  баримт  бичигт

               байгууллагын  дарга  гарын  үсэг  зурна.  Хэрэв  баримт  бичгийн  агуулгыг  хэд  хэдэн
               байгууллага хариуцаж байгаа бол баримт бичигт 2-оос доошгүй гарын үсэг байна.


               Комисс,  ажлын  хэсгээс  гаргасан  баримт  бичгийн  баталгааны  хэсэгт  албан  тушаалын
               нэрийг  бус,  харин  тухайн  комиссын  бүрэлдэхүүнд  хэн,  ямар  үүрэгтэй  оролцож  буйг

               зааж, тэдгээрийн нэрийг бичнэ. Жишээ нь:

               Ажлын хэсгийн дарга гарын үсэг /гарын үсгийн тайлал/


               Гишүүд гарын үсэг /гарын үсгийн тайлал/


               Акт, дүгнэлт, шийдвэр гэх мэт комисс, ажлын хэсгээс боловсруулсан баримт  бичигт
               комиссын бүх гишүүд гарын үсэг зурна.


               Хуралдааны тэмдэглэлд хурал даргалагч болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

               Мөнгө-санхүүгийн  холбогдолтой  баримт  бичигт  байгууллагын  дарга  болон  ерөнхий

               нягтлан бодогч гарын үсэг зурна.

               Олон хувиар үйлдэн шуурхай хүргүүлж буй төлөвлөгөө, удирдамж, хөтөлбөр, урилга,

               мэндчилгээ зэрэг баримт бичигт гарын үсгийн дардас, эсвэл цахим гарын үсэг хэрэглэж
               болно. Харин тэдгээрийн эх хувь дээр албан ёсны гарын үсэг зурна.


               Цахим  баримтын  албан  ёсны  хуулийн  хүчинтэй  байдал,  мэдээллийн  нууцлалыг
               хамгаалах зорилгоор цахим гарын үсэг ашиглах бөгөөд түүнийг хэрэглэхтэй холбогдсон

               харилцааг энэ талаарх хууль тогтоомж, тусгай журмаар зохицуулна.




               2.3.16. Санал өгсөн тухай тэмдэглэл


               Дотооддоо  боловсруулсан  баримт  бичгийн  төсөлд  байгууллагын  удирдлага,  зохион
               байгуулалтын нэгжүүд саналаа виз хэлбэрээр өгнө. Баримт бичигт санал өгсөн тухай

               тэмдэглэл нь баримт бичигт санал өгч буй хүний албан тушаал, нэр, гарын үсэг, гарын

               үсгийн тайлал, огноо гэсэн бүрдэлтэй байна. Жишээ нь:

               Тамгын газрын дарга                                 гарын үсэг                                        Ц.Баярсайхан




                                                                              /он сар өдөр/




                                                                                                       53
   49   50   51   52   53   54   55   56   57   58   59