Page 55 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 55
Баримт бичгийн төсөлд тусгайлан өгөх саналтай бол энэ талаар санал өгөх тухай
тэмдэглэлийн хэсэгт дараах байдлаар бичнэ. Жишээ нь: Саналыг хавсаргав.
Санхүүгийн хэлтсийн дарга гарын үсэг Г.Галбаатар
Баримт бичгийн төсөлд шаардлагатай бүх зохион байгуулалтын нэгж, албан
тушаалтнаас санал авна. Тухайлбал:
Удирдлага, зохион байгуулалт, гэрээ эрхийн холбогдолтой баримт бичгийг хэлэлцэж,
батлахдаа хуулийн хэлтэс /ажилтан/-ээс заавал санал авна.
Боловсон хүчний талаарх тушаалын төсөлд хүний нөөцийн хэлтэс /ажилтан/-ээс албан
ёсны санал авна.
Тухайн баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилт нь мөнгө, санхүүтэй холбоотой бол уг
баримт бичгийн төсөлд санхүү, эдийн засгийн хэлтэс /ерөнхий нягтлан бодогч/ саналаа
өгнө.
Баримт бичгийн төслийг стандартын дагуу зохиож, бүрдүүлсэн эсэхэд Төрийн захиргаа,
удирдлагын газар /хэлтэс/ хяналт тавина.
Салбарын хэмжээнд мөрдүүлэх баримт бичгийн төсөлд хариуцсан чиглэлийн хэлтэс
/мэргэжилтэн/-ээс санал авсан байна.
Саналыг байгууллагад үлдэж байгаа эх хувийн сүүлийн хуудасны ар талд үйлдэнэ.
/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаалд
өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулан хассан/
2.3.12. Тамга, тэмдэг
/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаалд
өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/
Баримт бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдал болон албан тушаалтны гарын
үсгийг тамга, тэмдэг дарж, баталгаажуулна. Байгууллагын тамгыг дарга, орлогчийн,
байгууллагын тэмдгийг зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт
бичиг дээр дарна. Тусгайлан заагаагүй бол албан бичгийн гадаадад явуулах хувь дээр
54