Page 51 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 51

2.3.7. Удирдлагын заалт


               /Архивын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  9  дүгээр  сарын  27-ны  өдрийн  Тушаалд
               өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/


               Удирдлагын заалтыг баримт бичиг дээр цохолтын хэлбэрээр бичих бөгөөд уг заалт нь
               хариуцан шийдвэрлэх ажилтны нэр, өгч байгаа үүргийн товч утга, хэрэгжүүлэх хугацаа,

               гарын үсэг, огноо гэсэн бүрдэлтэй байна. Удирдлагын заалт буюу цохолтыг хажуугийн
               байрлалаар хэвлэгдсэн А4 албан бичгийн эхний хуудасны нүүрэн талд, бичвэрийн дээд

               талын сул зайнд гараар бичих буюу эсвэл тусгай саналын хуудсан дээр үйлдэж болно.

               Нэг баримт бичигт 3-аас илүүгүй цохолт хийгдэнэ.




               2.3.8. Баримт бичгийн тэргүү

               /Архивын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  9  дүгээр  сарын  27-ны  өдрийн  Тушаалд

               өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/

               Баримт бичгийн гарчиг буюу тэргүү нь түүний агуулгыг товч, хураангуй илэрхийлсэн

               байвал зохино.

               Албан  бичгийн  тэргүүг  хажуугийн  байрлалаар,  хэвлэмэл  хуудсанд  тавьсан

               тэмдэглэгээнд багтаан бичнэ. Захирамжлахын баримт бичгийн тэргүүг баримт бичгийн

               бүртгэлийн дугаарын дор голлуулан байрлуулж бичнэ. Гадаадад илгээх болон А5 албан
               бичгийн хэвлэмэл хуудсанд тэргүү бичихгүй.




               2.3.9. Бичвэр




               /Архивын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  9  дүгээр  сарын  27-ны  өдрийн  Тушаалд

               өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/

               Баримт  бичгийг  текст  буюу  бичвэр  хэлбэрээр,  эсвэл  хүснэгтэн  хэлбэрээр  бэлтгэнэ.

               Баримт бичгийг бичвэр хэлбэрээр боловсруулахад дараах нийтлэг шаардлага тавигдана.

               Үүнд:







                                                                                                       50
   46   47   48   49   50   51   52   53   54   55   56