Page 47 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 47
/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаалд
өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулан хассан/
2.3.1. Бэлгэдэл ба барааны тэмдэг
/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаалд
өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/
Компани, аж ахуйн нэгжийн бэлгэдэл тэмдэг /лого/-ийг хэвлэмэл хуудсанд
байрлуулахдаа компанийн дүрэм, түүнийг үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг
үндэслэнэ.
2.3.3. Байгууллагын нэр
Байгууллагын нэрийг хэвлэмэл хуудсанд заахдаа түүнийг үүсгэн байгуулсан тухай
холбогдох шийдвэрийг үндэслэх бөгөөд байгууллагын албан ѐсны, бүтэн нэрийг бичнэ.
Мөн байгууллагын зохион байгуулалтын статус, өмчийн хэлбэрийг түүний нэрийн ард
зааж өгнө.
Хэрвээ хэвлэмэл хуудсанд удирдах дээд байгууллагын нэрийг бичих шаардлагатай бол
түүнийг байгууллагын нэрийн дээр жижиг үсгээр бичнэ.
Байгууллагын зохион байгуулалтын нэгжүүд болон төв, орон нутгийн салбар нь албан
бичгээр харилцах эрхтэй бол тэдгээрийн нэрийг хэвлэмэл хуудсанд байгууллагын
нэрийн дор бичнэ.
/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаалд
өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулан хассан/
2.3.4. Байгууллагын хаяг
Байгууллагын албан ёсны хаяг албан бичгийн хэвлэмэл хуудсанд заавал байх бөгөөд
дараах бүрдэлтэй байна. Үүнд:
а/ шуудангийн хаяг,
б/ улсын бүртгэлийн дугаар,
в/ цахим шуудан, и-мэйлийн хаяг
46