Page 44 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 44
Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, ангилах, бүртгэх, холбогдох ажилтанд
шилжүүлэх,
Явуулах баримт бичгийг хүлээн авч, бүрдлийг шалгах, бүртгэх, дугтуйлах, хаяглах,
илгээх,
Баримт бичгээр тавьсан асуудлын шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг
удирдлагад мэдээлэх, шийдвэрлэх хугацаа хэтэрсэн баримт бичиг, өргөдөл гомдлын
мэдээг тогтмол гаргах,
Дотооддоо боловсруулсан болон гадагш явуулах баримт бичгийг стандартын дагуу
зохиож бүрдүүлсэн эсэхэд хяналт тавих,
Байгууллагын үйл ажиллагаанд үүсэж хөтлөгдсөн баримт бичиг, мэдээллийг ангилах,
төрөлжүүлэх, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах,
Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, мэдээ, тайлан гаргах ажлыг
зохион байгуулах,
Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг холбогдох ажилтнуудын оролцоотойгоор нэгтгэн
гаргаж, байгууллагын хэмжээнд мөрдүүлэх,
Бичиг хэрэгт төвлөрөн хадгалагдаж буй баримт бичгийг дараа оны эхэнд ангилан
төрөлжүүлж, хэрэг бүрдүүлэх, байнга хадгалах баримт бичигт архив зүйн боловсруулалт
хийж, байгууллагын архивд шилжүүлэх ажлыг зохион байгуулах,
Зохион байгуулалтын нэгжүүдийн албан хэрэг хөтлөлт, баримт бичигтэй ажиллах
ажиллагаанд хяналт тавих, арга зүйн удирдлагаар хангах.
Бичиг хэргийн ажилтнуудын эрх үүрэг, хариуцлагыг тэдгээрийн ажлын байрны
тодорхойлолтод нарийвчлан тусгана.
1.8. Байгууллагын газар, хэлтэс /цаашид зохион байгуулалтын нэгж гэх/-ийн хэмжээнд
бичиг хэргийн ажлыг зөв зохион байгуулах талаарх хариуцлагыг холбогдох нэгжийн
удирдлага хүлээнэ. Зохион байгуулалтын нэгжийн баримт бичгийн бүртгэл, хяналтын
ажлыг тухайн нэгжийн аль нэг ажилтанд албан ёсоор хариуцуулна.
1.9. Энэхүү заавраар тогтоосон удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах болон баримт
бичигтэй ажиллах ажлыг зохион байгуулах дэг горим, албан бичиг баримтыг эмхэлж
бүрдүүлэх, хадгалж, ашиглах талаарх журмыг байгууллагын ажилтнууд нийтээр дагаж
мөрдөх үүрэгтэй байна.
43