Page 40 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 40
байгууллагын нэр
байгууллагын хаяг
огноо
баримт бичгийн дугаар
үйлдсэн газрын нэр
харилцагч байгууллагын хаяг
баримт бичгийн тэргүү
бичвэр
хавсралтын тухай тэмдэглэл
хувийг илгээсэн тухай тэмдэглэл
гарын үсэг
тамга, тэмдэг
боловсруулсан тухай тэмдэглэл
Албан бичгийг урьдчилан бэлтгэсэн А4, А5 хэмжээтэй, хэвлэмэл хуудсан дээр зохиож
үйлдэнэ. Албан бичиг нэг хуудсанд багтахгүй бол сүүлийн өгүүлбэрийг дараагийн
хуудсанд оруулж, бичнэ. Түүнчлэн хуудаснаас хуудсанд өгүүлбэрийг тасалж бичихгүй,
дараагийн үргэлжлэх өгүүлбэрийг шинэ хуудаснаас эхлэн бичнэ.
Албан бичгийг тодорхой нэг асуудлаар бэлтгэж явуулна. Харин нэг байгууллагад
шийдвэрлэгдэх, өөр хоорондоо холбоотой хэд хэдэн асуудлууд байвал нэг албан бичиг
төлөвлөж, асуудал бүрийг шинээр догол мөрнөөс эхлэн бичнэ.
Албан бичиг, захидал үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Нэгдэх хэсэгт уг баримт бичгийг зохиож
бүрдүүлсэн зорилго, үндэслэл, шалтгааныг дурдаж, хоёрдох хэсэгт санал, хүсэлт,
дүгнэлт, шийдвэрийг тодорхой тусгана.
39