Page 37 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 37

Судалгаа  шинжилгээний  эсээний  ихэнхийг  “Би”  гэдэг  төлөөний  үгийг  хамгийн  бага

               ашиглан албан хэлбэрээр бичдэг. Гэхдээ унших хүмүүс чинь юу хүлээж байгааг сайн
               мэдвэл зохино. Тодорхой хэсэг хүмүүст зориулан бичиж байгаа бол албархаг өнгө аясыг

               бага хэрэглэн өөрийн санааг гаргаж болох юм.




               Зургаа дугаар алхам: Шалгах, дахин шалгах




               Эсээний нооргийг бичсэний дараа шалгах зүйлүүдийг дараах жагсаалтын дагуу хянах

               үзэж, алдаа мадгийг нь засах хэрэгтэй. Үндэслэлтэй эсээг шалгах дараалал:




               1.    Өөрийн үндэслэгээг тодорхойлж чадсан эсэх?




               2.    Энэ сэдвийн талаар нарийн тодорхой саналтай болж чадсан эсэх?




               3.    Гол санаа нь тодорхой болж чадсан эсэх? Түүнийг яаж дэмжиж өгөх ёстой вэ?




               4.    Эсээг нэг бүхэл зүйл болгож чадсан эсэх? Бүх хэсгүүд гол санаатайгаа холбогдсон

               эсэх?




               5.    Үндэслэлд төөрөлдсөн зүйл байгаа эсэх?




               6.    Үг хэллэгийн сонголт зөв, өнгө аяс нь зохистой байгаа эсэх?





               7.    Өгүүлбэрийн бүтэц болон үгийн холболт өөрчлөлттэй эсэх?




               8.    Эсээг маш хатуу дүгнэлтээр төгсгөж чадсан эсэх


                                                                                                       36
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42