Page 34 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 34
Үндэслэлтэй эсээ бичиж буй зохиогчид санаагаа улам итгэл үнэмшилтэй болгохын тулд
зөвхөн өөрийн зөв гэдгийг нотлоод зогсохгүй бас өөрийнх нь сайр суурийг
шүүмжлэгчдийг няцааж өгдөг байна. Үндэслэгээгээ боловсруулж байх үедээ зохиогч
эсрэг саналыг мөн л авч байр суурийн талаар эргэлзсэнээр та өөрийн үндэслэлийг үнэн
зөв болгох баталгаагаа бэхжүүлж байгаа хэрэг. Үүнийг хэд хэдэн аргыг хийж болно.
• Шүүмжлэгчээс иш татаж аваад дараа нь түүний санааг мэдээллийн өөр эх сурвалж
болон статистикийн өөр баримтыг ашиглах замаар няцааж болно.
• Шүүмжлэгчийн нотолгоог өөрийн хувийн туршлагаас жишээ татан няцааж болно.
• Нийтийн мэдэх баримт материалыг шүүмжлэгч тайлбарлаж байгаа байдлыг нь дайран
буруутгаж болно.
Үндэслэлтэй эсээ бичигч нар өгүүллийнхээ төгсгөлд шүүмжлэгчийн нотолгоо баримтыг
даруй буруутгаснаар алдах тал ажиглагддаг. Ийм зүйл нотолгооны бүр эхэн үед хийгдэх
ёстой. Таны өөрийн байр суурийн талаар уншигчдад ямар нэг эргэлзээ төрүүлэхгүйн
тулд хамгийн хүчтэй баталгаа, сайн баримтын төгсгөлд нь оруулж өгвөл зүйтэй.
Дөрөв дэх алхам: Эсээгээ төлөвлөх
Үндэслэлтэй эсээ бичихийн тулд гол санааг багтаасан төлөвлөгөө зохиохоос эхлэх нь
зөв юм. Ер нь бүх эсээ сонирхолтой баримт дурдах, өдөөн сөргөсөн мэдэгдэл хийх, эсвэл
бүр сөрөг үндэслэл гаргаж харуулах зэргээр хүний анхаарал татаж эхлэх ёстой.
Үндэслэлтэй эсээг хоёр бүтцээр бичиж болно. Үүнд:
Эхний арга:
33