Page 32 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 32

чадсан байдаг. Тухайн салбарын хүндтэй хүмүүсийн санал, статистикийн өгөгдөхүүн

               хувийн  туршлага  болон  судалгаа  шинжилгээний  боловсруулсан  материал  зэрэг  нь
               зохиогчийн байр суурийг дэмжиж өгөх нотолгоо болдог. Эдгээрийг ч үндэслэлтэй эсээ

               бичихдээ ашиглаж  болох билээ. Харин нотолгоо нь найдвартай, зохистой, шинэ бөгөөд
               авсан  эх  сурвалжийг  заасан  байх  ёстой.  Энэ  юу  гэсэн  үг  вэ  гэвэл  ашиглаж  байгаа

               нотолгооны  эх  сурвалж  бүхэн  бат  найдвартай  байх  ёстой.  Ингэхийн  тулд  нотолгоо

               өөрийнхөө  ажилд  зааж  өгсөн  эх  сурвалж  болгон  нэгэнт  хэвлэгдээд  олонд  хүлээн
               зөвшөөрөгдсөн  бүтээлээс  авах  ёстой.  Найдваргүй  эх  сурвалжид  нийтлэгдсэн  юм  уу,

               эсвэл таны ажлыг уншиж буй хүн уг нотолгоог бие даан шалгаж үзэх аргагүй байгаа бол
               нотолгоо тань сэжигтэй байх болно.





               Сайн зохиогч нь мэдээллийнхээ ажигласан бүх эх сурвалжийг заахаар барахгүй сонин,
               сэтгүүл ба интернэтээс авсан материал нь буруу таамагласан байж болохыг мэддэг байх

               ёстой.  Тийм учраас электрон эх сурвалжаас авч байгаа мэдээллийг үнэлж сурах хэрэгтэй
               болно.  Сонин,  сэтгүүлийн  өгүүлэл  нь  хэвлэгдэхээсээ  өмнө  олон  дахин  үнэлэгдэж  ,

               редакторлагдах  зэргээр  засварлагдсан  байна.  Эргэлзээтэй  мэдээлэл  ашиглах  нь
               уншигчдын  итгэл  алдахад  хүргэдэг  бол  олон  янзын  найдвартай  эх  сурвалж  нь

               зохиогчийг өргөж өгдөг байна.




               Мэдээллийн эх сурвалж зүй зохистой байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр нь дэвшүүлж буй

               асуудалтай ямар нэгэн байдлаар холбоотой байх учиртай. Жишээ нь Ус судлаач хүн
               усны бохирдолтод тодорхой дүгнэлт өгч чадах боловч хөрсний бохирдолтод бодитой

               үнэн зөв дүгнэлт өгч чадахгүй. Аятайхан харагдуулахын тулд зохисгүй эшлэл авснаар

               бичигч маань өөрийн эсээний чанарыг муутган ердөө л задалж орхих болно. Судалгааны
               талаарх хамгийн шинэ мэдээллийг эрэх хэрэгтэй. Зохиогч тухайн бичиж буй асуудлыг

               сайтар мэдэж байх ёстой. Улс төрчид байр суурийг өөрчилж болно, статистикийн шинэ
               өгөгдөхүүн хэтийн төлөвийг өөрөөр харагдуулж болно. Шинэ судалгаа нь үндэслэлийг

               батлах өөр баталгаа ч болж болох юм. Интернэтэд хандах нь шинэ статик өгөгдөхүүн

               олж авах сайн арга төдийгүй хүмүүс өөрийг чинь санаачилгатай хүн гэж үнэлэх нэг
               шижим болж мэднэ.







                                                                                                       31
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37