Page 31 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 31

2.    Учир зүйн үндэслэлтэй эсээ




               Учир зүйн талаар сайтар үндэслэсэн эсээг аль нэг үзэл бодол буюу саналын үнэн зөв
               гэдэгт  уншигчийг  итгүүлж  үнэмшүүлэхийн  тулд  бичдэг.  Ийм  бүх  эсээ  итгүүлж

               үнэмшүүлэх  нарийн  тодорхойлсон  үндэс  учирлал,  хүчтэй  нотолгоо  болон  аливаа

               шүүмжийг няцаасан бүрдэлтэй байх ёстой. Ийм хүчтэй нотолгоо, шүүмж, эерэг ба сөрөг
               няцаалтыг  өөртөө  багтаасан  байдаг  учраас  шинжлэх  ухааны  ямар  ч  салбарт  энэ

               хэлбэрийн эсээг бичиж болно. Үндэслэл сайтай эсээ бичихэд ерөнхийдөө ямар ч эсээ
               бичих баримтлалаас гадна үнэхээр итгэл үнэмшилтэй сайн эсээ болгохын тулд хэдэн

               онцгой шаардлагыг хангасан байх учиртай.




               Анхны алхам: үндэс учирлалыг тодорхойлох




               Маргаантай сэдэв бүхэн 2 талтай байдаг. Зохиогч өөрийн үндэслэлийг тодорхой бөгөөд

               товч хэллэгээр гаргаж, тэр нь бүх эсээний турш хяналтын гол санаа байх учиртай. Эсээд

               гарах бүх санаа нь тэрхүү гол санаатай холбогдож байх ёстой юм. Үндэслэлтэй эсээ нь
               ердөө  л  нэг  асуудлыг  хоёр  талаас  нь  авч  үзэхээс  илүү  өргөн  том  байна.  Сөрөг

               үндэслэлийг  дурдаж  байгаа  нь  уншигчид  яг  энэ  талаар  зохиогч  юу  бодож  байгааг
               ойлгож,  итгэл  үнэмшилтэй  болох  боломж  олгоно.  Зохиогч  эхлээд  бичих  зүйлээ  яг

               нарийн  тодорхойлж  ,  түүнд  холбогдох  бүх  нотолгоог  олж  авсны  дараа  тэдгээрээр
               дамжуулан тодорхой санал бодлыг гаргасан асуудлын аль нэг талыг дэмжих бөгөөд ямар

               байр  суурийг  зохиогч  дэмжиж  байгаа  тухай  уншигчид  эргэлзээ  төрүүлэхгүй  байвал

               зохино.




               Хоёр дахь алхам: Нотолгоог цуглуулах




               Үндэслэлийг батлах хүчтэй нотолгоо заавал байх хэрэгтэй. Итгэл үнэмшил төрүүлэхүйц
               эсээ бичдэг сайн зохиогчид янз бүрийн эх сурвалжаас төрөл бүрийн мэдээлэл цуглуулж




                                                                                                       30
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36