Page 28 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 28
бичлэг” болж, бид ч түүнийгээ яаж бичсэнээ дор нь мартчихдаг байсан. Эсээ бичих нь
хялбархан зүйл юм. Учир нь:
• Курсийн ажлыг бодвол цөөн жишээ, багахан баталгаа хэрэгтэй.
• Бага бичиглэл хийнэ.
• Бичигдвэл зохих зарим нэг санаануудыг орхиж болно.
• Ном зүй болон иш татсан эх сурвалжуудыг бичихгүй байж болно.
• Бага зэргийн дүрмийн болон бичиглэлийн алдаа, татлан бичсэн гар бичиглэл
(уншигдахаар бол) зэрэг нь ач холбогдол багатай.
Эсээ нь шинжлэх ухааны судалгааны нэгэн хэлбэр мөн бөгөөд АНУ төвтэй “RWCT”-ын
төслийнхөн эсээний ерөнхий шаардлага, нөхцөлийг тодорхойлон гаргасан нь дэлхийн
стандарт болж байна. Эсээ нь бичигдэж буй зориулалтаараа олон янз байдаг ч энгийн
болон учир зүйн үндэслэлтэй эсээ гэж 2 хуваагдана.
1. Энгийн эсээ:
Ийм эсээг энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дүрүүд, Audiences-
Сонсогчид, Erom-Бичих хэлбэр, Topic-Сэдэв.
Хамгийн түрүүнд энэ эсээг ямар зорилгоор бичихээ сайн тодорхойлоод энэ зорилгыг
тань энэ сэдэвтэй хамгийн ойр байж болох ямар зүйл эхлүүлж болохыг олох хэрэгтэй.
Тэр зүйл нь таны төсөөллөөр хэн ч, бас юу ч байж болно. Дараа нь та эсээгээ хэнд хандах
27