Page 33 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 33
Тэгээд ч үндэслэгээтэй эсээ бичиж буй хүн уг сэдвээ гаргахын тулд урьдчилсан ямар
судалгаа явуулах хэрэгтэйг мэдэх ёстой. Урьдчилсан мэдээлэл нь уг явдал сүүлийн хэдэн
жил хэрхэн хөгжиж ирснийг харуулж болох бөгөөд дараа нь статистик материалдаа
дүгнэлт хийх гэх мэтээр үргэлжилж болно. Таны ажилдаа ашигласан мэдээллийн бүх эх
сурвалж нь нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартад тохирох ишлэлтэй байх ёстой. Энэ
нь хэдэн янз байдаг:
1) Эшлэл гэдэг бол анхдагч зохиогчийн үгний хэсэг мөн тэр нь хаанаас авч хэрэглэсэн
эх сурвалжийг нь заасан тэмдэглэлтэй байх ёстой.
2) Санааг нь өөрчлөн хэлэх гэдэг нь тодорхой зохиогчийн санааг өөрийн үгээр
илэрхийлэн дамжуулахыг хэлнэ. Ийм тохиолдолд үзэл санааг хадгалан үлдээгээд
түүнийг өөрийн үгээр илэрхийлж нотолгоондоо ашиглана гэсэн үг. Өөр зохиогчийн үзэл
санааг өөрчлөн илэрхийлсэн бүх тохиолдолд бас эшлэл байх ёстой.
3) Санааг нь болон үг хэллэгийг нь авч ашиглаж байгаа сэдвийнхээ анхны утга
агуулгаас гадуур ба санааг өөрчлөн илэрхийлж болохгүй. Тэгвэл та эх сурвалжаа буруу
ашигласан хэрэг болно.
4) Хэрэв тухайн санаа чинь нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт, мэдээлэл биш бол
түүнийг өөрөө гаргаж байгаа гэдгээ ямагт цохож зааж байвал зохионо.
Нотлох баримт цуглуулж байх үедээ л мэдээллийн бүх сурвалжийн тухай тодорхой
тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Түүн дээрээ үндэслэн бичсэн зүйлдээ бүх мэдээллийн эх
сурвалжийг заасан эсэхээ хянаж үз. Хүний бичсэн зүйлийг хуулбарлахаас ямагт
зайлсхий.
Гурав дахь алхам: Сөрөг саналыг няцаах
32