Page 36 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 36

•    Сөрөг шүүмжлэлийн анхны үндэслэлийг дурдаж зөвшөөрөх, эсвэл няцаах




               •    Сөрөг шүүмжлэлийнхээ үндэслэлийг дэс дараалан үргэлжлэн няцаах




               •    Байр сууриа сайтар баталж өгөн төгсгөх





               Хоёр дахь арга нь нийлээд урт эсээ бичихэд илүү үр ашигтай. Харин нэгдэх арга нь
               богино хэмжээний эсээ бичихэд тустай бөгөөд нотолгоо бага хэрэглэх тул уншигч нь

               үндэслэгээнээс няцаалт руу чиглэсэн таны сэтгэлгээний явцыг дагахдаа төөрч будилах
               нь бага байдаг. Энэ хоёрын аль алинд нь эсрэг талын үндэслэгээнд няцаалт хийх бол

               нэлээд эхэн үед хэрэглэж, харин өөрийн хамгийн хүчтэй баталгаа төгсгөл хэсэгт гаргах

               ёстой.




               Тав дахь алхам: Хэв маягийг сонгох




               Таны  бичих  эсээний  хэв  маяг  ба  өнгө  аяс  ямар  байх  нь  уг  өгүүллийг  зориулсан
               уншигчдаас шалтгаална. Үндэслэлтэй эсээ бичиж буй зохиогчдыг ихэнх нь уг өгүүллийн

               сэдвийн талаар нэлээд сайн төлөөлөлтэй сэхээтэн хүмүүст  зориулж бичдэг  болохоор

               оюутнууд тухайн хичээлийн сэдвээр багш нарт зориулж бичиж болох юм. Тийм ч учраас
               эсээний өнгө аяс тэднийг үл хайхарсан, эсвэл доромжилсон байж болохгүй. Уншигчид

               болон шүүмжлэгчид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.




               Эсээ нь сайн уншигдахуйц байх ёстой. Ойлгоход хэтэрхий хүнд юм уу эсвэл хэт энгийн

               хэллэг  хэрэглэх  нь  таны  байр  суурийг  батлахад  тус  болохгүй  юм.  Эсээнд  хэрэглэж
               байгаа  хэл  нь  тод  томруун,  шууд  чиглэгдсэн,  ойлгомжтой  бөгөөд  хүмүүсийн  арьс

               өнгөний  болон  хүйсийн  ялгаа  зэрэг  хувийн  чанарын  талаар  ямар  нэг  атгаг  санаагүй
               байвал зохино.







                                                                                                       35
   31   32   33   34   35   36   37   38   39   40   41