Page 41 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 41

Албан  бичгийг  байгууллагын  нэрийн  өмнөөс  боловсруулж,  явуулах  бөгөөд  эрх

               хэмжээнийхээ хүрээнд байгууллагын дарга, зохион байгуулалтын нэгжийн дарга нар чиг
               үүргийнхээ хүрээнд гарын үсэг зурна. Удирдах дээд газарт болон адил статус бүхий

               байгууллагын удирдлагад хаяглан явуулж буй баримт бичигт байгууллагын дарга гарын
               үсэг зурна.





               Албан бичиг нь товч буюу дэлгэрэнгүй байж болно. Товч утгатай захидлыг 1-2 хуудсанд
               багтааж  бичнэ.  Тодорхой  нотолгоо,  үндэслэл,  тайлбар,  санал,  дүгнэлт  шаардсан

               асуудлаар  дэлгэрэнгүй  албан  бичиг  төлөвлөх  бөгөөд  хэмжээний  хувьд  5  хүртэл
               хуудастай байна.


                   9.  Хуралдааны тэмдэглэл
               Хурал,  зөвлөгөөн,  ажил  хэргийн  уулзалтын  үед  тусгайлан  хуралдааны  тэмдэглэл

               хөтөлнө.


               Хуралдааны тэмдэглэл дараах бүрдэлтэй байна. Үүнд:

                  •  байгууллагын нэр

                  •  баримт бичгийн нэр
                  •  хуралдсан он, сар, өдөр

                  •  дугаар
                  •  Үйлдсэн газрын нэр

                  •  тэргүү

                  •  бичвэр
                  •  гарын үсэг, баталгаа

                  •  шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэгээ

                  •  санамжид байх мэдээллийг эрж хайх тэмдэглэгээ
               Хуралдааны тэмдэглэл нь Хэлэлцсэн нь, Сонссон нь, Шийдвэрлэсэн нь гэсэн дарааллаар,

               хэлэлцсэн асуудал тус бүрээр бичигдэнэ.

               “Хэлэлцсэн нь” гэсэн хэсэгт хуралдааныг хэн даргалсан, хэзээ, хаана болж өнгөрсөн,

               хэн хэн оролцсон, ямар асуудал хэлэлцсэн талаар бичнэ. Хэрэв хуралд 15-аас дээш хүн
               оролцсон бол тэдгээрийн нэрсийн жагсаалтыг хуралдааны тэмдэглэлд хавсаргана. Хэрэв

               хуралдааны тэмдэглэлийг зөвхөн тодорхой хүрээнд үзэж, танилцах шаардлагатай бол
               “Албан ажлын хэрэгцээнд” гэсэн тэмдэглэгээг эхний хуудсан дээр хийнэ.




                                                                                                       40
   36   37   38   39   40   41   42   43   44   45   46