Page 46 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 46
2.2. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд тавигдах шаардлага
2.2.1. Төр, захиргааны байгууллагын албан баримт бичгийг стандартын шаардлагын
дагуу хэвлэлийн аргаар бэлтгэсэн, төрийн сүлд, соёмбо бүхий хэвлэмэл хуудсан дээр, аж
ахуйн нэгж, компанийн албан баримт бичгийг бэлгэдэл тэмдэг, лого бүхий хэвлэмэл
хуудсан дээр үйлдэнэ.
2.2.2. Байгууллагын захиргаа болон өөрөө бие даан тушаал, шийдвэр гаргах, албан
бичгээр харилцах эрх бүхий зохион байгуулалтын нэгжүүд нь дараах төрлийн хэвлэмэл
хуудсыг ашиглана. Үүнд:
а/ захирамжлах баримт бичгийн хэвлэмэл хуудас;
б/ удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас;
в/ албан бичгийн хэвлэмэл хуудас.
2.2.3. Төрийн сүлд, соёмбо бүхий хэвлэмэл хуудсыг стандартын шаардлагын дагуу,
хэвлэлийн аргаар бэлтгэнэ.
2.2.4. Баримт бичгийн хэвлэмэл хуудсыг цагаан буюу цайвар өнгийн цаасан дээр
бэлтгэнэ. Баримт бичгийг хэвлэмэл хуудсанд байрлуулахдаа бичвэрийн талбай нь
цаасны зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм, дээд захаас 20 мм, доод захаас 20 мм-ээс
доошгүй байхаар тохируулна.
2.2.5. Гадаадын байгууллагатай өргөн харилцаатай газрууд албан бичгийн хэвлэмэл
хуудсаа гадаад хэл дээр, эсвэл 2 хэл дээр хэвлүүлж болно.
2.3. Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага
Албан баримт бичгийг албан хэрэг хөтлөлтийн цуврал стандартад тодорхойлсон
бүрдлүүдийн дагуу доорх журмаар зохиож үйлдэнэ.
2.3.1.Төрийн сүлд, соёмбо
Захирамжлах баримт бичгийн хэвлэмэл хуудсанд төрийн сүлд, соѐмбыг төвийн
байрлалаар, албан бичгийн хэвлэмэл хуудсанд төвийн болон хажуугийн байрлалаар,
байгууллагын нэрийн дээр голлуулж, MNS5142:2002 стандартад заасны дагуу хэвлэнэ.
45