Page 45 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 45
1.10. Нууц болон цахим баримт бичиг, мэдээлэлтэй ажиллах, иргэдийн өргөдөл, гомдлыг
хянан шийдвэрлэх асуудлыг байгууллагын хэмжээнд холбогдох хууль тогтоомж болон
энэхүү зааврын үндсэн дээр баталж, мөрдүүлсэн тусгай журмаар зохицуулна.
1.11. Зааврын хэрэгжилтэд мэргэжлийн үүднээс хяналт тавих, холбогдох гарын авлага,
зөвлөмж, стандарт боловсруулж, мөрдүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Архивын ерөнхий газар хариуцна.
2. УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАРИМТЖУУЛАХ
2.1. Удирдлагын баримт бичгийн бүрэлдэхүүн. Албан бичиг зохиож бүрдүүлэхэд
тавигдах шаардлага
2.1.1. Удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах явцад цаасан суурьтай болон цахим
баримт бичиг үүсэж, хөтлөгдөнө. Удирдлагын үйл ажиллагаанд ашиглаж буй баримт
бичгийг зохих журам, стандартын дагуу хөтөлж, бүрдүүлсэн байна.
2.1.2. Цахим, тоон хэлбэрээр илэрхийлэгдсэн мэдээллийг цахим баримт гэнэ. Цахим
баримтыг боловсруулахдаа холбогдох программ хангамж, техник хэрэгслийг ашиглана.
2.1.3. Байгууллага нь эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомж, эрх зүйн актад
нийцүүлэн дүрэм, журам, заавар зэрэг зохион байгуулалтын баримт бичиг, тогтоол,
тушаал, захирамж зэрэг захирамжлах баримт бичиг баталж, гаргана. Хамтын
байгууллагын шийдвэрийг баримтжуулж тогтоол гаргах бөгөөд асуудлыг хамтран
хэлэлцэх явцад хуралдааны тэмдэглэл хөтөлнө. Байгууллагын дотоод үйл ажиллагаа нь
төлөвлөгөө, тайлан, илтгэх хуудас, танилцуулга, акт гэх мэт мэдээлэл-лавлагааны
баримт бичгүүдэд тусгагдана. Гаднын байгууллагатай асуудлыг албан бичиг, тоотоор
харилцаж шийдвэрлэнэ.
2.1.4. Байгууллага нь өөрийн үйл ажиллагааны холбогдолтой баримт бичгийг
боловсруулах, зохион бүрдүүлэх, ёсчлохдоо MNS 5140:2002, MNS 5141:2002, MNS
5142:2002 буюу албан хэрэг хөтлөлтийн цуврал стандартад тодорхойлсон техникийн
шаардлагуудыг мөрдлөг болгоно. Баримт бичигт байх бүрдлүүдийн нэр, тэдгээрийг
хэвлэмэл хуудсанд бичих зай хэмжээ, байрлалыг 1, 2, 3 дугаар хавсралтад үзүүлэв.
44