Page 48 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 48

г/ утас, факсын дугаар.


               /Архивын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  9  дүгээр  сарын  27-ны  өдрийн  Тушаалд
               өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулан хассан/




               2.3.2. Баримт бичгийн нэр


               /Архивын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  9  дүгээр  сарын  27-ны  өдрийн  Тушаалд
               өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/


               Дотооддоо боловсруулсан буюу гадагш явуулж буй баримт бичгийн нэр нь байгууллага,
               аж ахуйн нэгж, компанийг үүсгэн байгуулах тухай баримт бичгээр тодорхойлогдсон,

               албан  хэрэг  хөтлөлтийн  стандартад  заасан  удирдлагын  баримт  бичгийн  нэр  төрөлд

               нийцсэн  байх  бөгөөд  албан  бичгээс  бусад  баримт  бичигт  тэдгээрийн  нэрийг  заавал
               бичнэ.




               2.3.3. Баримт бичгийн огноо


               /Архивын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  9  дүгээр  сарын  27-ны  өдрийн  Тушаалд
               өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/


               Баримт  бичгийн  огноог  араб  тоогоор  он,  сар,  өдөр  гэсэн  дарааллаар  бичнэ.  Он,  сар,

               өдрийн тоог цэгээр зааглан, хоёр хос араб тоогоор, харин оныг дөрвөн оронтой араб
               тоогоор, сар өдрийг хоёр хос араб тоогоор тэмдэглэнэ. Жишээ нь: 2007.03.06


               Захирамжлахын  болон  хяналт  шалгалт,  санхүүгийн  холбогдолтой  баримт  бичгийн
               огноог тоо, үсэг оролцуулан бичиж болно.


               Албан бичгийн огноог хэвлэмэл хуудсанд заасан тэмдэглэгээний дотор гараар бичнэ.

               Хэд  хэдэн байгууллага  хамтарч  боловсруулсан  баримт  бичигт  огноог  хамгийн  сүүлд

               гарын үсэг зурсан өдрөөр бичнэ. Жишээ нь: 2009 оны 03 дугаар сарын 10.




               2.3.4. Баримт бичгийн бүртгэлийн дугаар








                                                                                                       47
   43   44   45   46   47   48   49   50   51   52   53