Page 53 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 53

2.3.11. Гарын үсэг

               /Архивын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  9  дүгээр  сарын  27-ны  өдрийн  Тушаалд

               өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар дугаарт өөрчлөлт оруулсан/

               “Гарын үсэг” бүрдэлд гарын үсэг зурж буй хүний албан тушаалын нэр, гарын үсэг, гарын

               үсгийн тайлал орно. Хэвлэмэл хуудсан дээр  үйлдсэн баримт бичигт албан тушаалын
               нэрийг сайд, дарга, захирал гэх мэтээр товч, хэвлэмэл хуудсанд байгууллагын нэрийг

               хэвлээгүй тохиолдолд бүтнээр бичнэ.


               Гарын үсэг бүрдэлд гарын үсэг зурж буй хүний албан тушаалын нэрийг хамгийн урт
               мөрөнд голлуулж бичнэ.


               Албан тушаалын хэвлэмэл хуудсан дээр гарын үсэг зурж буй хүний  албан тушаалын
               нэрийг бичихгүй.


               Баримт  бичигт хэд хэдэн хүн гарын  үсэг зурах тохиолдолд  тэдгээрийн нэрийг албан
               тушаалын зэрэг, дэвийн дарааллын дагуу бичнэ.


               Ижил албан тушаалын хэд хэдэн хүн хамтарч, гарын үсэг зурах тохиолдолд гарын үсгийг
               нэг мөрөнд байрлуулна.


               Хэд  хэдэн  байгууллага  хамтран  боловсруулсан  баримт  бичигт  гарын  үсэг  зурах
               тохиолдолд хэвлэмэл хуудас хэрэглэхгүй.


               Бусад байгууллагад явуулж буй баримт бичигт байгууллагын дарга буюу орлогч, зохион

               байгуулалтын нэгжийн дарга байгууллагын дүрэм, дотоод журмаар  тодорхойлогдсон
               эрх үүргийн дагуу гарын үсэг зурна.


               Төлөвлөгөө, тайлан, удирдамж, танилцуулга зэрэг мэдээлэл-лавлагааны шинж чанартай
               баримт  бичигт  зохион  байгуулалтын  нэгжийн  болон  албан  тушаалын  нэрээ  зааж,

               боловсруулсан ажилтан гарын үсэг зурна.


               Байгууллагын даргын эзгүйд албан баримт бичигт үүрэг гүйцэтгэгч, эсвэл байгууллагын
               даргыг албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурна.











                                                                                                       52
   48   49   50   51   52   53   54   55   56   57   58