Page 50 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 50
Албан бичгийг байгууллагад хаяглахдаа түүний албан ёсны нэрийг бүтнээр бичнэ.
Өргөдөл, гомдол, саналын хариуг тухайн иргэний нэр, хаягаар явуулна.
Удирдах албан тушаалтан болон гадаадын байгууллага, хүмүүст илгээх бичигт “танаа”,
“ноён”, “хатагтай” гэсэн үг хэрэглэнэ.
Албан тушаалтанд бичиг хаяглахдаа цэргийн болон эрдмийн цол, хавсран гүйцэтгэж буй
албан тушаалын нэрийг зааж болно.
Баримт бичигт 4-ээс илүүгүй хаяг байна. Хэрэв 4-ээс дээш байгууллагад албан бичиг
явуулах бол тэдгээрийн нэрсийн жагсаалтыг тусад нь үйлдэх бөгөөд баримт бичиг дээр
зөвхөн тухайн харилцагчийн хаягийг бичнэ.
2.3.10. Баталсан тэмдэглэл
Баримт бичгийг удирдах албан тушаалтан гарын үсэг зурж, батлах буюу эсвэл тушаал,
шийдвэр гаргаж батална.
Баримт бичгийг албан тушаалтан баталж байгаа бол баталсан тухай тэмдэглэлд “Батлав”
гэсэн үг хэрэглэн түүний нэр, албан тушаал, гарын үсэг, гарын үсгийн тайлал, огноо
зэргийг бичнэ.
“Батлав” гэсэн бүрдлийг баримт бичгийн эхний хуудасны баруун дээд өнцөгт том үсгээр
хамгийн урт мөрнөөс ижил зайтайгаар голлуулж бичнэ. Энэ нь байгууллагын дотоод
журам, төлөвлөгөө, удирдамж зэрэг баримт бичигт гол төлөв хамаарна.
Баримт бичгийг захирамжлахын баримт бичгээр баталж байгаа тохиолдолд баталсан
тухай тэмдэглэлд тухайн байгууллагын нэр, баримт бичгийн он, сар өдөр, дугаар, нэрийг
зааж, дараах байдлаар бичнэ. Жишээ нь: Монгол улсын Засгийн газрын 2009 оны 04
дүгээр сарын 20-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор батлав.
Баталсан тухай бүрдлийг баримт бичгийн эхний хуудасны баруун дээд өнцөгт
байрлуулна.
/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаалд
өөрчлөлт оруулах тухай А/89 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулан хассан/
49