Page 60 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 60
2.4.1.13. Тушаалын төслийг баримт бичгийн стандартын дагуу зохиож бүрдүүлсэн
байдалд Төрийн захиргааны удирдлагын газар /хэлтэс/ хяналт тавина. Тушаалыг 2 хувь
үйлдэх бөгөөд байгууллагын дарга гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулсан байна.
Гарын үсэг зурсны дараа тушаалд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
11. Эрдэм шинжилгээний ажлын бичилт хийх стандартууд
Эрдэм шинжилгээний илтгэл гэж юу вэ?
Эрдэм шинжилгээний ажлын эхлэл нь эрдэм шинжилгээний илтгэл юм. Энэ нь их дээд
сургуулийн босгыг алхан орсон оюутан таны судалгааны ажлын гараагаа эхлүүлэх,
өөрийгөө хөгжүүлэх нэг боломж мөн.
Тэгвэл оюутны эрдэм шинжилгээний илтгэл нь:
• СЭДВЭЭ ЗӨВ ОНОВЧТОЙ СОНГОХ;
Оюутны эрдэм шинжилгээний илтгэл нь оюутны чадавх, нөөц боломжоос шууд
хамааралтай юм. Хэрвээ оюутан өөрт нь хүнд хэцүү, өргөн далайцтай сэдэв сонгон авах
юм бол тухайн ажил нь амжилтгүй болдог. Тиймээс өөртөө аль болох судлах боломжтой,
оновчтой сэдэв сонгох хэрэгтэй.
• БАГШИЙН ЗӨВЛӨМЖ ХЭРЭГТЭЙ;
Оюутнууд эрдэм шинжилгээний ажилд эхлэн суралцаж байгаа учраас мэдэхгүй,
чадахгүй, буруу зөв зүйлүүд их гардаг. Тийм учраас багшийн зөвлөгөө ихээхэн чухал
байдаг.
• АМЬДРАЛД АШИГЛАГДАХ БОЛОМЖ ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДАГ;
Оюутны эрдэм шинжилгээний ажлын үр дүн төдийлөн практикт тэр бүр хэрэглэж,
ашиглагдаад байдаггүй, тийм боломж ч хязгаарлагдмал байдагт
оршино.
• СУДЛААЧ ОЮУТАН ЦӨӨН БАЙДАГ;
Эрдэм шинжилгээний ажлыг сонирхон судалдаг оюутнуудын тоо нийт их дээд
сургуулийн хувьд цөөн тоотой байдаг. Энэ нь тухайн мэргэжлийн онцлог хийгээд
оюутны өөрийн мэдлэг туршлага, идэвх чармайлт, судалгааны арга барил эзэмшсэн
байдалтай зэрэг шууд хамааралтай юм. Бүгд судлаач байх албагүй ч өөрийгөө сорьж
дайчилж байх хэрэгтэй.
• ЭХ СУРВАЛЖ, БАРИМТ МАТЕРИАЛТАЙ АЖИЛЛАХ;
Оюутнууд эрдэм шинжилгээний ажлыг хийхдээ голлох эх сурвалжаа өөрсдийн биеэр
олж үзэх бус бусдын бүтээлээс дам байдлаар ашигладаг тохиолдол их байдаг.
• ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛУУДАД ОРОЛЦОХ;
59