Page 125 - 10_niigem_sudlal_Neat
P. 125

БҮЛЭГ
                                                        ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА           6



              байгууллага, иргэдтэй хамтарч ажилладаг. Õарин энэ талаар орон нутгийн
              төрийн байгууллагын øугамаар ГÕЯ-нд мэдээлж, çөвøөөрөл авч, Ìонгол Улсын
              хууль тогтоомжийг мөрдөж ажиллах нь чухал юм. Аймаг, нийслэл, сум, дүүрэг,
              баг, хорооны Çасаг дарга бол орон нутгийн  çахиргааны удирдлагын, харин аймаг,
              нийслэл, сум, дүүргийн  ÈТÕ болон баг, хорооны, нийтийн хурал нь нутгийн өөрөө
              удирдах ёсны буюу төрийн удирдлагын чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг тухай
              өмнөх ангиудад судалснаа   эргэцүүлэн  бодоорой. Çасаг дарга болон иргэдийн
              төлөөлөгчдийн хурал нь нутагтаа ажиллаж буй гадаадын байгууллага, аж ахуйн
              нэгж, хувь хүнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, эдгээр  асуудлаар гадаадын
              байгууллага,  хүмүүстэй хамтран ажиллахад нь бодлого, øийдвэрээр үйлчилдэг
              çэрэг үүрэг, үйл ажиллагаагаараа олон улсын харилцааны оролцогч болдог.
                  Õөдөө, орон нутгийн хүмүүнлэгийн болон байгаль орчныг хамгаалах, малчдын
              эрүүл мэнд, боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд үйл
              ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх, үйлчилгээгээ хүртээмжтэй болгох çорилгоор
              Äэлхийн банк, Аçийн хөгжлийн банк çэрэг олон улсын санхүүгийн байгууллагаас
              тåхникийн туслалцаа хүсч, дэмжлэг авдаг. Эдгээр олон улсын байгууллагуудын
              гол çорилго нь хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх çамаар ядуурлыг
              бууруулахад түлхүү анхаарч иргэдийн сайн сайхны төлөө чиглэсэн аливаа үйл
              ажиллагааг дэмждэг. Эдгээр нь орон нутгийн ТББ-ууд, тухайлбал, ÌУÇÍ-ийн
              аймаг, нийслэл, сумдын салбар хороод олон улсын харилцаанд оролцож буйн
              нэг хэлбэр юм.
               Төрийн бус байгууллага нь төр, çасгийн оролцоогүйгээр сайн дурын үндсэн дээр
               иргэдийн санаачилсан үйл хэрэг өргөжиж  улс, үндэстэн дамнасан төрөл бүрийн
               байгуулага-олон улсын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд
               тодорхой үүрэг, чиглэлээр оролцож, нөлөө үçүүлдгээрээ олон улсын харилцааны
               оролцогч болдог.



                  ДААЛГАВАР  Эхийг шинжлээрэй
                     5
                              Гаалийн Ѷйл ажиллагааны зорилго, бѶтэц
                  Гаалийн ѷйл ажиллагааны зорилго нь эдийн засгийн, зохицуулалтын болон
              эрх зѷйн хамгаалалтын гэсэн 3 тѵрѵл байна. Эдийн засгийн зорилго нь гаалийн
              татвар, хураамжийг авч тѵрийн тѵсвийн орлогыг бѷрдѷѷлэх явдал юм. Хилээр
              бараа, гаалийн тээврийн хэрэгсэл нэвтрѷѷлэхэд татвар тогтоох, оруулах, гаргах
              харилцааг гаалийн ѷйл ажиллагааны зохицуулалтын зорилгоор хэрэгжѷѷлдэг.
              Эрх  зѷйн  хамгаалалтын  зорилго  нь  Монгол  улсын  тусгаар  тогтнол,  аюулгѷй
              байдал, нийгмийн дэг журам, хѷн амын эрѷѷл орчин, хѷнсний аюулгѷй байдлыг
              хангах,  нийгэм,  соѐлын  ѷнэт  зѷйлийг  хамгаалах,  хар  тамхи,  мансууруулах
              бодисыг хилээр нэвтрѷѷлэхгѷй байх эрх зѷйн орчин бѷрдѷѷлэхэд оршино.
                           Эх сурвалж: Ж.Жавзандулам, Ж.Батсуурь. Гаалийн эрх зүй  УБ, 2005, 2 дахь тал

                 1.  Гаалийн байгууллагын үйл ажиллагаа олон улсын харилцаатай хэрхэн
                    холбогдох вэ?
                 2.  Гаалийн байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын ямар байгууллага байдаг вэ?
                 3.  Ìонгол улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд гаалийн байгууллага ямар чиг
                    үүрэг, оролцоотой байна вэ?



                                                                                     125
   120   121   122   123   124   125   126   127   128   129   130