Page 49 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 49

Хархны бөөрөнд эмгэг загвар үүсгээд 14 хоног Нефрон-4  бэлдмэл уулгасны

                     дараа  түүдгэнцэр  орчим,  зарим  сувганцрын  хооронд  лимфоцит  ба  плазмт  эсийн
                     нэвчрэл болсон. Сувганцрын хананд нөхөн төлжилт үргэлжлэн явагдаж байна.

                       Харханд бөөрний үрэвслийн эмгэг загвар үүсгэсний дараах 28 хоног дахь
                                             бичил бүтцийн шинжилгээний  үр дүн





















                                Зураг B. Хархны бөөрний түүдгэнцэрийн үхжил НЕх400 (Хяналт-28 х)


                            Хяналтын бүлгийн харханд канамициныг тарьснаас хойш 28 хоногийн дараа

                     бөөрний  тахир  сувганцаруудын  хана  хөөн  томорч  эс  хоорондын  зай  мэдэгдэхгүй
                     болж бөөм нь цайвар өнгөтэй, зарим бөөм нь ууссан байх ба түүдгэнцэр үхжлийн

                     улмаас хатанхайрч сөнөрлийн явц үргэлжилж байна.






















                      Зураг C. Хархны бөөрний түүдгэнцэр ба тахир сувганцар хэвийн бүтэцтэй болж байгаа нь
                                                        НЕх400 (Стандарт-28х)








                                                                   45
   44   45   46   47   48   49   50   51   52   53   54