Page 53 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 53
хэт исэлдэлтийг дарангуйлах,антиоксидант тогтолцоог идэвхжүүлэх, мембраны
задралыг багасгах үйлдлийн механизмаар бөөр хамгаалах идэвхи үзүүлэн бөөрний
эсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, креатинин, шээгийн хэмжээг бууруулах,
бөөрний эсийн үхжил, гэмтлийг бууруулах үйлдэлтэй нь тогтоогджээ [35].
Нарийн навчит цахилдаг:Хуурмаг булчирхат ортууз:Хос шивүүрт улаагана
холимог найрлага бүхий хандмал бөөрний эдийн хурц, хурцдуу, архаг үрэвслийн
үед хэт исэлдэлтийг дарангуйлах антиоксидант үйлдлийн механизмаар бөөр
хамгаалах үйлдэл үзүүлдэг болох нь судалгааны 3, 7, 14, 28 дахь хоногуудад
цусны ийлдэст агуулагдах МДА 1.78-2.86 дахин багасах тутам ийлдэст креатинины
хэмжээ 1.87-2.45 дахин, мочевины хэмжээ 1.49-2.51 дахин буурсан үзүүлэлттэй
байгааг тогтоожээ [7]. Ийнхүү бөөрний өвчний эмгэг загварын үед хэт исэлдэлтийн
хорт бүтээгдэхүүний концентрацийг Нефрон-4 бэлдмэл нь судалгааны 3, 7, 14, 28
дахь хоногуудад цусны ийлдэст агуулагдах МДА 1.2-1.5 дахин багасаж
антиоксидант үйлдлийн механизмаар дарангуйлах идэвхтэй үйлдэл үзүүлж
байгааг, харин ийлдсэнд агуулагдах креатинины хэмжээг 1.4-2.5 дахин, мочевины
хэмжээг 1.2-2.4 дахин бууруулж, уургийн хэмжээг 1.04-1.07 дахин нэмэгдүүлж,
эсийн үхжил задралыг багасгах байдлаар бөөр хамгаалах үйлдэлтэй нь бусад
судлаачдын үр дүнтэй дүйцэж байна.
49

