Page 51 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 51
ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ
Бидний судалгааны Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia) ургамлын химийн
болон фармакологийн талаасаа харьцангуй сайн судлагдсан ургамал юм. Уг
ургамлын антиоксидант идэвхийг нөхцөлдүүлдэг биологийн идэвхит гол бодис нь
полифенольт нэгдэл болох химийн нарийн бүтэц байгууламж бүхий шинэ
полифенольт нэгдлийг Япон улсын эрдэмтэдтэй хамтран тогтоосон [23]. Нарийн
навчит цахилдагнаас ялгасан полифенольт нэгдэл нь хэт исэлдэлтийн процессыг
хүчтэй дарангуйлж, амьтдын шээс ялгаралтыг сайн нэмэгдүүлж байна.
Судлаач нарын үр дүнгээс харахад туршилтын амьтанд үүсгэгдсэн бөөрний
эмгэг загвар дээр хяналтын бүлгийн амьтдын үзүүлэлтээс туршилтын бүлгийн
амьтдын үзүүлэлтүүд болох креатинин, мочевин, үлдэгдэл азот, цусны ийлдэсний
МДА-г бууруулж, сийвэнгийн уургийн хэмжээ, цусны улаан эсийн мембраны
тэсвэрт чанарыг нэмэгдүүлснээр бөөр хамгаалах үйлдэл үзүүлдэг болохыг
тогтоожээ [5]. Бөөр хамгаалах жор болон бөөр хамгаалах бэлдмэлийн
фармакологийн судалгааны үр дүнтэй харьцуулахад ийлдэсний креатинины
хэмжээг 1,13 дахин буурч, ийлдэсний мочевины агууламж 1,71 дахин буурдаг нь
тогтоогдсон байна. Энэхүү ургамлаас гаргасан эмийн бэлдмэлийн эмнэл зүйн
судалгаагаар өвчтөнүүдийн ийлдэсний креатинины агууламж эмчилгээний өмнөх
үетэй харьцуулахад 1,11 дахин бага, ийлдэсний уургийн эмчилгээний өмнөх үетэй
харьцуулахад 1,06 дахин нэмэгдэж байгааг бэлдмэлийн нөлөөгөөр бөөрний
түүдгэнцрээр уураг алдалт багассантай холбоотой. Үүний баталгаа нь эмийн
нөлөөгөөр шээсэнд агуулагдах уургийн хэмжээ 1,51 дахин багассаж байгааг
дүгнэсэн байна [29].
Бөөрний үрэвслийн үед ийлдэсний биохимийн үзүүлэлтээс үзэхэд цагаан
хархан дээр Канамицин сульфатаар үүсгэсэн бөөрний үрэвслийн үед туршилт
/Нефрофит/ бэлдмэл нь бөөрний эдийн хурц, хурцдуу, архаг үрэвслийн үед хэт
исэлдэлтийг дарангуйлах антиоксидант үйлдлийн механизмаар бөөр хамгаалах
үйлдэл үзүүлдэг болох нь судалгааны 3, 7, 14, дахь хоногуудад цусны ийлдэст
агуулагдах МДА 1.47-1.66 дахин багасах тутам ийлдэст креатинины хэмжээ 1.06-
47

