Page 52 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 52

1.73  дахин,  шээгийн  хэмжээ  1.13-1.89  дахин  буурсан  үзүүлэлттэй  байгааг

                     тогтоожээ [22].
                            “Сема-5”  бэлдмэлийн  бөөр  хамгаалах  үйлдлийг  бөөрний  үрэвслийн  үед

                     ийлдэсний  биохимийн  үзүүлэлтээс  үзэхэд  цагаан  хархан  дээр  Канамицин
                     сульфатаар үүсгэсэн бөөрний үрэвслийн үед эмчлээгүй хяналтын бүлгийн амьтдыг

                     эрүүл бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад ийлдэсний креатинины хэмжээ
                     1.17  дахин,  шээг,үлдэгдэл  азотын  хэмжээ  1.48  дахин  нэмэгдэж  байсан  бол  уг

                     үзүүлэлт “Сема-5” бэлдмэлийн нөлөөгөөр хяналтын бүлгийн амьтдын үзүүлэлттэй

                     харьцуулахад  креатинины  хэмжээ  1.12  дахин,  шээгийн  хэмжээ  1.36  дахин,
                     үлдэгдэл азотын хэмжээ 1.22 дахин буурч байгаа нь илэрчээ [1].

                            Бөөрний  хурц,  архаг  үрэвслийн  үед  өөхний  хэт  исэлдэлтийн  процесс
                     өдөөгдөн,  антиоксидант  тогтолцоо  сулрах  эмгэг  жамын  үзэгдэл  сэдээгддэг  тухай

                     бидний судалгааны үр дүн нь хлорт мөнгөн усаар үүсгэсэн нефритийн үед бөөрний
                     эдийн суурин мембраны эсрэг чиглэгдсэн эсрэг бие үүсч, өөртөө харших урвалын

                     гаралтай  нефрит  өвчин  сэдээгддэг  тухай  G.A.Henry,  B.M.Jarnot  (1988)  нарын

                     ажиглалт  болон  бөөрний  өвчний  үед  ӨХИП  өдөөгдөх  механизмаар  протеинури
                     сэдээгддэг  (В.А.Жмуров  1987,  В.И.Крылов  и  др  1987,  О.Н.Режевская  и  др  1984,

                     Т.Э.Сейсембеков  и  др  1997,  Н.А.Мухин  1997,  Л.Н.Шантанова  1994)  тухай

                     судалгаатай нийцэж байна.
                            Нарийн  навчит  цахилдаг  шахмал  бэлдмэлийн  бөөр  хамгаалах  үйлдэл

                     “ӨХИП  өдөөгдөлт  сулрах,  мембранд  агуулагдах  МДА,  ШС  багасах,  мембраны
                     тэсвэрт  чанар  дээшлэх”  гэсэн  шатлалаар  явагдаж  байгаа  нь  эмчилгээ  явуулсан

                     амьтдад  ЦУЭ  мембраны  нэвчимтгий  чанарын  багасалт-  ийлдэсний  креатинины
                     бууралтын  хооронд  r=+0.74  шүтэлцээ,  ЦУЭ  мембраны  нэвчимтгий  чанарын

                     багасалт-  ийлдэсний  шээгийн  бууралтын  хооронд  r=+0.71  шүтэлцээ,  ЦУЭ

                     мембранд  агуулагдах  МДА  –ын  багасалт-  ийлдэсний  креатинины  бууралтын
                     хооронд  r=+0.63  шүтэлцээ,  мембраны  МДА  –ын  багасалт-  ийлдэсний  шээгийн

                     бууралтын  хооронд  r=+0.39  шүтэлцээ,  мембраны  МДА  –ын  багасалт-  ийлдэсний
                     МДА –ын бууралтын хооронд r=+0.44 шүтэлцээ илэрснээс харагдаж байна.  Ийнхүү

                     судалгаагаар  Нарийн  навчит  цахилдаг  шахмал  бэлдмэл  нь  бөөрний  эдийн  хурц,
                     хурцдуу, архаг үрэвслийн үед эмгэг жамын гол хүчин зүйл болон сэдээгддэг өөхний




                                                                   48
   47   48   49   50   51   52   53   54   55   56   57