Page 40 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 40
Оксидаза ферментийн идэвхи тодорхойлсон үр дүн
Урьдчилан ургуулж бэлдсэн петрийн аягатай цэвэр өсгөвөр дээр үйлдвэрийн
оксидаза ферментийн идэвхи тодорхойлогч цаасыг тавин 30 секундын дараа
өнгөний өөрчлөлтийг шалгахад сөрөг үр дүн үзүүллээ. (11-р зураг ) B.mallei бактери
бол оксидаза фермент нь сөрөг эсвэл хувьсамтгай, B.pseudomallei бактер нь эерэг
буюу өнгөний хувирал өгдөг [29].
11-р зураг.
Оксидаза ферментийн идэвхийг БС өсгөвөрт тодорхойлсон дүн.
Антибиотик мэдрэг чанар тодорхойлсон үр дүн
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуулгын (ДМАЭМБ) зөвлөмжинд
Burkholderia mallei бактери нь colistin, polymixin B гэх 2 антибиотикт тэсвэртэй гэж
заасан байдаг. Иймээс гаргаж авсан 2 өсгөврийнхөө антибиотик мэдрэг чанарыг
шалгасан бөгөөд мөн бусад антибиотиконд мэдрэг чанарыг тодорхойлохын тулд
Erythromycin, Penicillin G, Ciproflaxacin, Streptomycin, Sulphadimidine, Tetracycline
зэрэг антибиотикийн дискийг ашиглав.
Дөрвөн хувийн глицеринтэй МПА-т бактерийн өсгөврийг шпатель ашиглан
o
тарьж, антибиотик бүхий зээрэнцэгүүдийг байрлуулан +37 C хэмд өсгөвөрлөхөд
эдгээр антибиотикийн зээрэнцэгийн эргэн тойронд ариун бүс үүсээгүй. (12-р зураг).
Цаашид антибиотикуудыг олон янзаар турших нь уг үүсгэгчийн эсрэг эмчилгээнд
чухал ач холбогдолтой юм.
35