Page 36 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 36
- Завхан аймгийн 120 адууны Идэр сумаас 5 адуунд, Отгон сумаас 4 адууны дээж
эерэг урвалтай байлаа.
Байршлын 5-р зураг. Завхан аймгийн Идэр, Отгон сумдын
адууны ям өвчний халдварлалтын зураглал
2015 онд Улаанбаатар хотын Багануур, Налайх, Хан-Уул дүүргийн адууны
цусны ийлдсэнд хийсэн ХХУ-н үр дүн
Монгол орны адуу сонирхогч иргэд адууны үүлдэр угсааг сайжруулах зорилгоор
гаднаас импортоор адуу оруулж ирэх, адууг нэг газар олноор нь төвлөрүүлж байгаа
нь адууны шилжилт, хөдөлгөөн ихсэж, ям өвчний халдварлалтын тоо өсөх нөхцөл
бүрдэж байна. Иймд Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдээс адууны цусны
ийлдэсний дээж цуглуулав.
- Багануур дүүргийн 200 адууны ийлдсэнд хавсарга холбох урвалаар ямын
эсрэгбием илрүүлэхэд 200 адуунаас 27 адуу эерэг дүнтэй байв
- Налайх дүүргийн 283 адууны цусны ийлдсэнд ХХУ-ын шинжилгээг бичил
түвшинд тавьж оношийг баталгаажуулахад 36 дээж эерэг урвалтай байлаа.
- Хан-Уул дүүргийн Өлзийт хорооний 10 адууны цусны ийлдсэнд ямын эсрэгбием
илрүүлэхэд 2 адуу эерэг урвал үзүүллээ.
31