Page 39 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 39

Граммын будаглалтын үр дүн

                         Тэжээлт  орчинд  ургасан  цэвэр  өсгөвөрийг  цааш  нь  түрхэц  бэлтгэн
                  будаглалтыг  хийж  үзэхэд  харагдаж  буй  бактерийн  эсийн  үзүүр  нь  мөлүү,  жижиг

                  савханцар байлаа.

















                                               9-р зураг. Цэвэр өсгөврөөс түрхэц бэлдэж,
                                                     граммын аргаар будсан байдал.


                         4.3.2 Бактерийн биохимийн үр дүн

                                          Гурван сахарт төмөртэй агар тестийн үр дүн
                         Бид  АНУ-ын  Микробиологийн  Холбооноос  гаргасан  [25]  зааварчилгааны

                  дагуу TSI агар буюу Гурван сахарт төмрийн агар-тестээр гаргаж авсан өсгөвөрийн
                  сахарын  хэрэглээг  шалгав.  Гурван  сахарт  төмрийн  агар-тест  нь  грамм  сөрөг

                  бацилын  глюкоз,  лактоз,  сахарозын  хэрэглээ  ба  хүхэрт  устөрөгчийн  ялгарлаар

                  илэрдэг биохимийн тестийн арга юм. Фенол улаан ба төмрийн сульфат нь тэжээлт
                  орчны хүчиллэг шинж чанар ба хүхэрт ус төрөгч ялгарах үед үүсдэг индикатор болж

                  өгдөг. Дээж БЦ ба БСЖ нь стандарт омогтой ижил шүлтлэг урвал өгч тэжээлт орчин

                  улаан өнгөтэй болсон ба энэ нь исэлдэлтийн дүнд CO 2 ба H 2O үүсч байгааг мөн
                  тэжээлт  орчинд  буй  пептон  нь  агаартай  исэлдэж  амин  бүлгийг  чөлөөлж  байгааг

                  илтгэнэ.

                                               1                2                3                  4















                                   10-р зураг B.mallei бактерийн сахаридын хэрэглээг тодорхойлсон дүн.
                                              1-хяналт, 2-стандарт, 3-БЦ омог, 4-БСЖ омог


                                                                                                             34
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44