Page 34 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 34
2014 онд баруун болон төвийн бүсийн аймгаас авсан адууны цусны
ийлдсэнд хийсэн ХХУ-н үр дүн
Адууны ям өвчний тандан шинжилгээнд зориулан цуглуулсан цусны
ийлдсэнд илэрсэн эсрэгбиемийг аймаг тус бүрээр, халдварлалтын зураглалтай
хамт гаргалаа. Үүнд:
- Архангай аймгийн Хайрхан, Өлзийт сумдын 100 адууны цусны ийлдэснээс ям
өвчний эсрэгбием илрээгүй.
Байршлын 1-р зураг. Архангай аймгийн Хайрхан, Өлзийт сумын
адууны ям өвчний халдварлалтын зураглал
- Булган аймгаас цуглуулсан 100 адууны ийлдэснээс Могод сумын 50 ийлдсэнд
эерэг үр дүн үзүүлээгүй бөгөөд Сайхан сумын 50 ийлдэснээс 2 ийлдэс ХХУ-р
эерэг үр дүн үзүүллээ.
Байршлын 2-р зураг. Булган аймгийн Могод, Сайхан сумын
адууны ям өвчний халдварлалтын зураглал
29