Page 30 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 30
3.4.2 Полимеразийн гинжин урвалын арга зүй
Хэрэглэгдэхүүн: Микроцентрифуг /2мл эзэлхүүнтэй/, автомат пипетка /0.5-10мкл,
1-20 мкл 200 мкл 1000 мкл/, микро хошуу /2.5 мкл, 10мкл, 20мкл, 200 мкл, 1000 мкл/,
термоциклер,вортекс, трансиллюминатор, электрон жин, электрофорезын аппарат,
бичил хуруу шил(E.tube), ПГУ-ын буфер, dNTPmix, MgSO 4, ДНХ полимераза
фермент, Праймер: BMA-IS407-flip-F (5'-TCA GGT TTG TAT GTC GCT CG-3'),
Праймер: BMA-flip-R (5'-CTA GGT GAA GCT CTG CGC GA-3')
Арга зүй:
ПГУ-ын холимог бэлтгэх: ПГУ-ын холимогийг дараах тооцоогоор бэлтгэнэ.
Холимог бэлтгэх
- 10х buffer Kod plus – 2,5 мкл
- 2 mM dNTPmix – 2,5 мкл
- 25 mM MgSO 4 – 1,5 мкл
- 10 pmol-1F праймер-1 мкл
- 10 pmol-2R праймер-1 мкл
- Kod plus enzyme-0.5 мкл
- Цэвэршүүлсэн ус TDW- 15 мкл
Нийт эзэлхүүн: 25 мкл
Үүний зэрэгцээ эерэг болон сөрөг хяналтыг хамт бэлтгэнэ. Ингээд термоциклд
программ ашиглан олшруулж эхэлнэ.
ДНХ олшруулах программ
Термоциклд дараах программын дагуу урвалыг тавина.
Хүснэгт 2
о
1 Анхдагч денатурацийн шат 94 С - 5 мин
о
2 Хоѐр дахь денатурацийн шат 94 С - 30 сек
о
3 Праймер холбогдох шат 65 С - 30 сек 35 удаа
о
4 Уртсах шат 72 С - 1 мин
о
5 Нийлэгжих шат 72 С - 7 мин
о
4 С - 24 цаг
25