Page 25 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 25
3.3.3 Бактерийн биохимийн шинж чанар тодорхойлох арга зүй
Гурван сахарт төмөртэй орчин-TSI агар
Гурван сахарт төмрийн агар-тест нь грамм сөрөг бацилын глюкоз, лактоз,
сахарозын хэрэглээ ба хүхэрт устөрөгчийн ялгарлаар илэрдэг биохимийн тестийн
арга юм. Фенол улаан ба төмрийн сульфат нь тэжээлт орчны хүчиллэг шинж чанар
ба хүхэрт ус төрөгч ялгарах үед үүсдэг индикатор болж өгдөг.
Глюкоз нь исэлдүүлэгч организмын анхны хэрэглээ бөгөөд тэжээлт орчин
8-12 цагийн дараа хүчиллэг буюу шар өнгөтэй болдог. Хэрэв ташуу гадаргуу дээр
ургасан бактери шүлтлэг урвалыг өгч байвал тэжээлт орчин улаан өнгөтэй болох ба
энэ нь исэлдэлтийн дүнд CO 2 ба H 2O үүсч байгааг, мөн тэжээлт орчинд буй пептон
нь агаартай исэлдэж амин бүлгийг чөлөөлж байгааг илтгэнэ.
- Хэрэв бактери глюкозыг исэлдүүлэн лактоз ба сахарозыг исэлдүүлж чадахгүй
бол 18-24 цагийн дараа агарын гадаргуу нь улаан, ѐроол хэсэг нь шар
өнгөтэй болно.
- Хэрэв бактер глюкоз, лактоз ба сахарозыг хамтад нь исэлдүүлж байвал 18-24
цагийн дараа исгэлтийн бүтээгдэхүүн нь шүлтлэг орчноос саармагжиж
хүчиллэг орчныг үүсгэн шар өнгөтэй болно.
- Хэрэв бактер сахарын төрлийн бодисыг исэлдүүлэгч шинж чанаргүй бол
тэжээлт орчинд агуулагдаж буй пептон нь энергийн эх үүсвэр болж шүлтлэг
орчныг үүсгэж ташуу агарын гадаргуу нь улаан болж, ѐроол хэсэг нь өнгөний
өөрчлөлтгүй, хяналтын тэжээлт орчны өнгөтэй ижил байна.
CO 2 ба H 2O үүсэх хэлбэр нь хатуу тэжээлт орчины агар нь хуруу шилний ѐроолоос
дээш хөөрч хий, ус үүссэн байдалтай харагдана.
Гурван сахарт төмөртэй агар бэлтгэх ажлын дараалал:
/Унгар улсын Biolab Кампанид үйлдвэрлэсэн гурван сахар төмөртэй агарыг
ашиглав./
- Угааж бэлтгэсэн колбонд TSI агар (1000мл-т 66гр) хийнэ
- Соронзон холигчоор холиж доод тунадасыг уустал буцалгана.
- Жижиг хуруу шилэнд савлан таглаа хийж таглаад таглааны хэсгийг мөнгөлөг
цаасаар боож, он, сар, өдөр, нэр тавьж хаяглах ба автоклавын индикатор
цаас наана.
0
- Автоклавт хийж 121 С буюу 1-1.5 атп хүрэхэд 15-20 мин ариутгана.
- Тасалгааны температурт хөргөж ташуу царцаана.
20