Page 22 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 22

Цустай агар тэжээлт орчин бэлтгэх

                      -  Угааж бэлтгэсэн колбонд Nutrient broth (1000мл-т 13гр) хийнэ.
                      -  Соронзон холигчоор холиод дээр нь Bacterial Agar(1000мл-т 15гр) нэмнэ.

                      -  Таглаа хийж таглан, таглааны хэсгийг мөнгөлөг цаасаар боож, он, сар, өдөр,
                         нэр тавьж хаяглан автоклавын индикатор цаас наана.

                                                   0
                      -  Автоклавт хийгээд 121 С буюу 1-1.5 атп хүрэхэд 15-20 мин ариутгана.
                                                         0
                      -  Тасалгааны температурт 50 С хүртэл хөргөнө.
                      -  Ариутгасан  шааригтай  колбонд  малаас  цус  1000мл  тэжээлт  орчинд  50мл

                         орно гэж тооцоолж авна.
                      -  Ариутгасан тэжээлт орчиндоо цусаа нэмж хийн петрийн аягыг 3 хуваасны 1

                         байхаар савлан дээр нь он, сар, өдөр, нэр тавьж хаяглана.
                                                                                   0
                      -  Петрийн аяганд тэжээлт орчин царцасны дараа 37 С-ийн инкубаторт 24 цаг
                                                                         0
                         байлгаж ариун чанарыг шалгасны дараа 4 С-д хадгална.


                  3.3.2 Морфологи тодорхойлох арга зүй

                      Энгийн  болон    сонгомол  тэжээлт  орчинд  ургасан  өсгөвөрийн  колонийн  шинж
                  чанарыг  энгийн  нүдээр  харж,  бактерийн  морфологийг  грамын  аргаар  будаж

                  тодорхойлов.

                  Колоний  шинж  чанар:  Хатуу  тэжээлт  орчны  гадарга  дээр  ургасан  микробын
                  колонийг  нүдээр  юмуу  томруулагч  шилээр  харж  шинжилнэ.  Үүнд  колоний  тоо,

                  ургалт,  хэдэн  төрлийн  колони  байгаа,  колонийн  хэлбэр  дүрс  зэргийг  харгалзан
                  үздэг.

































                                                                                                              17
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27