Page 24 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 24
Бактерийг граммын аргаар будаж тодорхойлох
Грамын аргаар эс будах ажлын дараалал:
- Цэвэрлэж ариутгасан тавиур шилний гол хэсэгт ариутгасан эсвэл нэрсэн ус
дусаана.
- Бактериологийн гогцоогоор микроорганизмын өсгөвөрөөс бага зэргийг авч
тавиур шилэн дээрх усанд хийж сайтар хутгаж суспенз бэлтгэнэ.
- Дээрх препаратаа (наалдац) тасалгааны температурт хатаана.
- Үүний дараа спиртэн дэн дээр барин бэхжүүлнэ.
- Бэхжүүлсэн препарат дээр шүлтлэг хөх ягаан будаг болох кристалл виолет
дусааж 1-2 минут байлгах замаар будалтыг хийнэ. Энэ ажиллагааг грамын
анхдагч будалт гэнэ.
- Препаратаа усаар угааж дээр нь Люголийн уусмалаас дусаана. 1-2 минут
байлгасны дараа усаар зайлаад микроскопоор харахад грам эерэг, грам
сөрөг бактерийн эсийн аль аль нь ягаан харагдана.
- Дээрх препарат дээрээ 96% этилийн спиртийн уусмал дусааж 1 минут
болгоод усаар угаана. Энэ үед спирт нь бактерийн эсийг будсан зарим
будгийг уусган өнгөгүй болгох ба зарим нь өнгөө хэвээр хадгалан авч үлддэг.
- Препарат дээрээ шүлтлэг шинжтэй улаан ягаан өнгийн фуксин дусааж 1-2
минут болгоно. Будалт дууссаны дараа препаратаа дахин усаар угааж
хатаагаад микроскопоор харна. Этилийн спиртээр боловсруулалт хийх үед
будаг нь арилсан эсүүд улаан ягаан болсон байх ба харин будгаа
хадгалан үлдсэн эсүүд хөх ягаан өнгөөр будагдсан харагдана.
Хөх ягаанаар будагдвал – Грам эерэг бактер Улаан ягаанаар будагдвал – Грам сөрөг бактери
3-р зураг. Граммын аргаар будагдсан бактерийн эс
19