Page 21 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 21

1-р зураг. Кохын аргаар цувруулан шингэрүүлж цэвэр өсгөвөр ялгах арга



                  Кохын  аргаар  шингэлж  ургуулсан  сүүлийн  шингэлэлттэй  петрийн  аяганд  эргэн
                  тойрон  тусгаарласан  салангид  ургасан  колоноос  бактериологийн  гогцоогоор  авч

                                                                                                    0
                  энгийн  болон  сонгомол  тэжээлт  орчинд  суулгалт  хийж  термостатын  37 С-т  24-72
                  цаг  өсгөвөрлөнө.  Үүнд:  4%-ийн  глицеринтэй  мах  пептоны  агар,  цустай  агартай
                  тэжээлт орчин зэргийг хэрэглэв.


                  Мах пептоны агар тэжээлт орчин бэлтгэх

                      -  Угааж бэлтгэсэн колбонд Nutrient broth (1000мл-т13гр) хийнэ.
                      -  Соронзон холигчоор холиод дээр нь Bacterial Agar (1000мл-т 15гр) нэмнэ.

                      -  Таглаа хийж таглан, таглааны хэсгийг мөнгөлөг цаасаар боож, он, сар, өдөр,

                         нэр тавьж хаяглан, автоклавын индикатор цаас наана.
                      -  Эсийн  өсгөвөрт  зориулсан  100%  глицерин  жижиг  шилэнд  таслаж  аван,

                                                                                0
                         тэжээлт  орчинтой  хамт  автоклавт  хийгээд  121 С    буюу  1-1.5  атп  хүрэхэд
                         15-20 мин ариутгана.
                                                                               0
                      -  Тэжээлт  орчноо  тасалгааны  температурт  50 С  хүртэл  хөргөсний  дараа
                         эцсийн концентраци 4% байхаар тооцож глицерин нэмнэ.
                      -  Петрийн аягыг 3 хуваасны 1 байхаар савлана, аяган дээр он, сар, өдөр, нэр

                         тавин хаяглана.
                                                                                   0
                      -  Петрийн аяганд тэжээлт орчин царцасны дараа 37 С-ийн инкубаторт 24 цаг
                                                                         0
                         байлгаж ариун чанарыг шалгасны дараа 4 С-д хадгална.





                                                                                                             16
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26