Page 16 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 16
эрт илрүүлэх явдал уг халдвар цаашид тархан дэлгэрэхээс урьдчилан сэргийлэхэд
туслах тэргүүн зэргийн ач холбогдолтой. Иймд олноор сууриласан адуунд тогтмол
эрүүл мэндийн үзлэг явуулж байх шаардлагатай. Ям судлалын практикт ямлуурыг
адууны нүд, арьс, арьсан дор тарьж харшил сорилын аргаар оношлох шинжилгээг
өргөн ашиглаж байв [11].
Манай орон 1966 оноос арьсны харшил сорилтыг албан ѐсоор хэрэглэж
байгаа бөгөөд шинжилгээнд нутгийн ба гадаадын идэвхи сайтай аль ч омгоор
бэлтгэсэн ямлуурыг ашиглаж болно. Ямлуураа адууны хүзүүг 3 хуваасны дунд
талын дээд хэсгийн арьсанд 0,2 мл тариад, урвалын дүнг 24-48 цагийн дараа
тогтооно. Урвалын дүнг үзэхэд ямлуур тарьсан хэсэгт вандуйн хэмжээтэй,
эмзэглэлтэй хавдар үүсэн цааш ихсэж 2,0хЗ,5-аас 25 см хүрч болно. Ямын өвөрмөц
урвал ямлуур таригдсанаас 12-15 цагийн хойно илэрдэг. Хавдрыг барьж үзэхэд
адуу хүчтэй эмзэглэх бөгөөд халуун байна. Хавдар үүсээгүй юм уу, халуун
эмзэглэлт зэрэг байхгүй бол уг адууг эрүүлд тооцно [13].
Хавсарга холбох урвалыг цусанд ям үүсгэгчийн эсрэг үүсэх өвөрмөц эсрэг
бием илрүүлэх, харшил сорилоор эргэлзээтэй үр дүн үзүүлснийг баталгаажуулах
зорилгоор ямын онош зүйн практикт ашигладаг сонгодог аргын нэг юм. Сүүлийн үед
хөгжингүй орнууд өвчний оношлогоонд арьсны харшил сорил, ХХУ, ЦНШБУ,
ФХЭБУ, ПГУ-ыг өвчний оношлогоонд ашиглаж байна [6].
Адууны ям өвчнийг юуны өмнө хуурамч ям, хулгана яр, сахуу болон
халдваргүй идээт шарх, буглаанаас ялган оношлох хэрэгтэй [12].
1. Хуурамч ям үүсгэгч нь "R" хэлбэрийн колони үүсгэх бөгөөд 1-4 шилбүүртэй
хөдөлгөөнтэй байдаг. Туршлагын журмаар туулай, цагаан хулгана, нохой,
хонь, ямааг халдварлуулахад хялбархан өвчилдөг.
2. Сахуугаар ихэнхдээ унага, даага өвчлөх ба 3-аас дээш насны адуу өвчлөх нь
тун ховор. Сахуугийн үед хамрын хөндийд яргүй идээт үрэвсэл бий болж
эрүүний доод тунгалгийн зангилаанд буглаа үүснэ. Идээ, бээрнээс түрхэц
хийж тодорхойлоход Streptococcus equi илэрнэ.
3. Хулгана яраар 1-5 насны адуу өвчлөх ба үе мөчний тунгалгийн зангилаа.
судсыг дагаж цуварсан байрлалтай идээ, товруутсан буглаа үүсдэг
онцлогтой. Хулгана ярын идээт үрэвслээс түрхэц бэлтгэхэд Histoplasma
farciminosum илэрнэ [10].
11