Page 12 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 12

наалдуулах  шууд  бус  урвал  (ЦНШБУ),  полимеразын  гинжин  урвал  (ПГУ)-ыг  [25]

                  арга зүйн хувьд туршиж, практикт нэвтрүүлжээ.


                  2.2 Ям өвчний тархалт
                         Ям өвчин нь дундад ба хойд Азийн орнууд болох Турк, Сира, Иран, Ирак,

                  Бирм, Пакистан, Энэтхэг, Индонез, Филиппин, Хятад, Монгол болон Герман, Франц,
                  Унгар, Голланд, Бельги, Орос, Өмнөд    Америк, Африкийн умард эрэг орчим нилээд

                  олон улс орнууд тухайн өвчний халдварлалттай хэмээн тэмдэглэгдсэн бөгөөд, уг

                  өвчин  тархан  дэлгэрэхэд  дэлхийн  1, 2-р  дайн ихээхэн  нөлөөлсөн    гэж  дурьджээ
                  [11].

                         Адууны ям өвчин дэлхийн олон оронд тархан халдварлаж, улс орны эдийн
                  засаг, хүн амын эрүүл мэнд, улмаар улсын аюулгүй байдалд нь ихээхэн аюул занал

                  учруулсаар  ирсэн  ба  харин  сүүлийн  100  гаруй  жилийн  хугацаанд  уг  халдварын
                  тархалтын цар хүрээ хумигдаж, шинэ тохиолдлын тоо ихээхэн цөөрсөн байдаг [22;

                  23].  Энэ  хугацаанд  дэлхийн  олон  бүс  нутаг  ялангуяа  хөгжингүй  орнуудын  адуун

                  сүрэг бүрэн эрүүлжсэн байна. Тухайлбал АНУ 1934 онд, ОХУ 1940 онд, үүний дараа
                  Канад болон баруун Европын орнууд энэхүү халдварт өвчнөөр тайван гэдгээ албан

                  ѐсоор  зарласан  юм  [31].  Харин  сүүлийн  жилүүдэд  энэхүү  халдварт  өвчин  Ойрх

                  Дорнод, Арабын хойг, Өмнөд Америк, Хойд Африк, Зүүн болон Төв Азийн бүс нутагт
                  тухайлбал  Бразил,  Бахрейн,  Сири,  Иран,  Ирак,  Кувейт,  Афганистан,  Пакистан,

                  Энэтхэг  зэрэг  улсад  энэ  өвчний  хэд  хэдэн  удаагийн  тохиолдол  2000-2015  онд
                  шинээр болон дахин бүртгэгдэж буй төдийгүй Европын зарим орон, АНУ-ын нутаг

                  дэвсгэрт гаднаас орж ирсэн мал, амьтанд ч энэ халдвар оношлогдсоор байна.
                         Манай  оронд  ям  өвчин  1940-өөд  он  хүртэл  нилээд  их  хэмжээтэй  байсан

                  боловч  сүүлийн  жилүүдэд  буюу  1966-1990  онд  авч  явуулсан  24  жилийн

                  шинжилгээний  дүнгээс  үзэхэд  эхний  3  жилийн  дотор  ямын  халдварлалт  6,9%
                  байсныг  3,4%  хүртэл  (2,2  дахин)  бууруулсан  нь  ЭЗХТЗ-н  мэргэжилтнүүд  болон

                  Монголын  эмч  эрдэмтдийн  хамтын  бүтээл,  үйлдвэрлэлийн  ололт,  энэ  өвчнийг
                  оношлох, сэргийлэх тодорхой арга хэмжээ авч явуулсны дүнд адуун сүрэг 1990 оны

                  байдлаар бүх бүс нутагт жигдхэн буурч эрүүлжих хандлага буй болж байжээ [1].
                         1990 оноос хойш манай орон зах зээлийн харилцаанд шилжиж, мал эмнэлэг

                  хувьчлагдаж,  төлөвлөгөөтэй  арга  хэмжээнүүдийг  нэгдсэн  журмаар  авч  явуулах

                  нөхцөл  багассанаас  болж  уг  өвчнийг  оношлох,  сэргийлэх  тодорхой  арга  хэмжээ





                                                                                                              7
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17