Page 10 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 10
К.И.Цветков (1948) нарын дурдсанаар ямын үүсгэгч савханцар нь шингэн тэжээлт
орчинд нэлээд томорч гэдэсний савханцарын хэмжээнд дөхөж очдог ба тэжээлт
орчны найрлага шинж чанар өөрчлөгдхөд хэмжээ нь багасдаг гэж дурьджээ. Ямын
нян сулавтар хүчиллэг болон сулавтар шүлтлэг орчинд сайн үржих бөгөөд
биологийн шинж чанарын хувьд индолыг үл үүсгэх, хүхэрт устөрөгч, шүвтрийг үл
ялгаруулна гэж Я.Е.Коляков (1965), Р.А.Цион (1958), К.И.Цветков (1948)
тэмдэглэсэн байна.
Монгол адуунд арьсны харшил сорил, нүдний сорилыг харьцуулан судалсны
үр дүнд ямаар өвчилсөн адуу арьсны харшил сорилд өндөр хариу урвал үзүүлснийг
Б.Яримпил 1954 онд тогтоосон байна. Арьсны харшил сорил нүдний сорилоос
245% илүү илрүүлдэг гэж тогтоожээ [12].
Бэлчээрийн маллагаатай монгол адууны ям өвчнийг харшил сорилын
урвалаар оношлох нь хамгийн тохиромжтой гэж В.В.Павловски, Б.Яримпил,
Е.Юрак, А.С.Белов (1968) нар зөвлөсөн байна. Ям өвчний оношлогоонд нүдний
сорилыг анх Н.Д.Балле, К.М.Хроманский (1907) зэрэг судлаачид нэвтрүүлсэн
бөгөөд зарим судлаачид уг сорилыг учир дутагдалтай гэж шүүмжилж байжээ [4].
Ийлдэс судлалын урвалуудаас анх ямын оношлогоонд хавсарга холбох,
наалдуулах урвалыг Шютц, Шуберт (1909) нар туршин судалсан бөгөөд эдгээрээс
өнөөг хүртэл хавсарга холбох урвалыг ашиглаж байна. Зарим судлаачид маллей
хийсэн адуунаас 14 хоногийн дараагаар цус авч хавсарга холбох урвал тавих нь
илүү үр дүн үзүүлдэг ба уг урвалыг арьсны болон нүдний харшил сорилтой
хавсарч явуулах нь тохиромжтой гэж дурджээ [2].
Далд хэлбэрийн ямтай адууг илрүүлэх зорилгоор олон төрлийн аргыг
хэрэглэж байжээ. Тухайлбал: А.Балдони (1915) коллойд мөнгийг, Евсеенко
стрептококкийн өсгөвөр, П.Н.Андреев (1915) ямтай адууны ийлдэс, Пфейлер
(1917) ямын үхүүлсэн өсгөвөр зэргийг өргөн ашиглаж байжээ [8].
Монгол орны хувьд ям өвчин хэзээ, хэрхэн дэлгэрсэн талаар тодорхой
мэдээлэл байхгүй боловч эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн армид Монголын
ард түмнээс бэлэглэсэн агт морьдыг хүлээн авах, нөгөө талаар Зөвлөлтийн тал
нэмж морь худалдан авах ажил анх 1943 оны 7, 8-р сард зохиогдож, зөвлөлтийн
цэргийн малын эмч нарын комисс тэр үеийн 13 аймгийн 159125 адууг нүдний
ямлуурын сорилоор 7 хоногийн зайтай 2 удаа шинжлэхэд 32% нь нүдний сорилоор
ямтай, 0,43% нь ил ямын эмнэлзүйн шинж тэмдэгтэй гарсан байна [8]. Үүнийг
монгол адууны ям өвчний анхны өргөн хүрээтэй шинжилгээ гэж болно. Дараа нь
5