Page 6 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 6
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. УДИРТГАЛ
1.1 Судалгааны ажлын үндэслэл
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай цаг уурын дулаарал, хүмүүсийн
амьдралын хэв маяг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс үүдэлтэй малын шилжилт
хөдөлгөөн ихсэх нэг цэгт мал, амьтан үй олноор бөөгнөрөх болсон нь төрөл бүрийн
халдварт өвчний гаралт, тархалтыг урьд байгаагүй хэмжээгээр ихэсгэж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийд өргөн тархсан хүний халдварт өвчний 75% нь мал
болон малын гаралтай бүтээгдэхүүнээс үүсэлтэйг тогтоожээ.
НҮБ-ийн ХХААБ-аас “Мал, амьтны халдварт өвчин нь улс орны эдийн засаг,
худалдаа болон хүнсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйгөөс гадна хил дамнан
халдварлаж бүс нутаг болон дэлхийг хамрах болсон тул шаардлагатай үед онцгой
арга хэмжээ авах замаар бүх улс орон хамтран ажиллахыг шаардаж байна” гэжээ.
Иймээс өнөөг хүртэл Дундад Ази, хойд, зүүн Африкийн орнуудад эндемик
өвчлөлтэй адууны ям өвчний үүсгэгчийн биологийн шинж дэлхий нийтээр цаг
уурын дулаарал өрнөж байгаа өнөө үед өөрчлөгдөх эрсдэл байсаар байна. 1990
оны албан мэдээтэй харьцуулахад өнөөдөр Монгол оронд адууны ям өвчний
халдварлалтын хувь өссөн үзүүлэлттэй байна.
Иймд Монгол орны адуун сүргийг ям өвчний халдварлалтын хувийг тогтоон,
оношлогооны аргыг илүү боловсронгуй, баталгаатай болгох зорилгоор молекул
биологийн судалгаа зайлшгүй хийгдэх шаардлага тавигдаж байна. Дэлхийд нийт
адууны тоогоор зургаадугаар байрт жагсдаг Монгол орны хувьд адууны ям өвчний
оношлогоог боловсронгуй болгох нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой
юм.
1.2 Судалгааны ажлын зорилго, зорилт
Адууны ям өвчний эсрэг биемахбодид үүсэх эсрэгбиемийг хавсарга холбох
урвал (ХХУ)-аар илрүүлж, үүсгэгч Burkholderia mallei бактерийг ялган авч,
шинжилгээний үр дүнг баталгаажуулах зорилгоор полимеразын гинжин урвал
(ПГУ) тавин, өвөрмөц генийн нуклеотидын дараалал тогтоон, олон улсын ген
банкны гентэй харьцуулалт хийх зорилго тавьж ажиллалаа.
Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг тавив.
1. Товлосон аймгуудаас ийлдэс, хамрын арчдасны дээж цуглуулан ийлдсэнд
ХХУ тавих;
1