Page 8 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 8

2.  “Монгол орны төвийн ба баруун бүсийн адууны ям өвчний тандан судалгаа”

                         сэдвээр  Мал  эмнэлгийн  сургуулийн  магистрант  докторант  оюутны  нэгдсэн
                         семинарт, 2015 онд илтгэл;

                      3.  “Burkholderia  mallei  бактерийн  өвөрмөц  генийн  секвенс  тодорхойлсон
                         дүнгээс”  сэдвээр  Монголын  залуу  эрдэмтдийн  холбооны  Хөдөө  Аж  Ахуй,

                         Биотехнологийн залуу судлаачдын холбооноос сар бүр зохион байгуулдаг “
                         Оюунлаг залуус” цуврал семинарт, 2016 онд илтгэл;

                      4.  “Хуурамч ям өвчний үүсгэгчийг генийн түвшинд тодорхойлсон дүн” сэдвээр

                         “ХҮРЭЛТОГООТ-2015” бүтээлд өгүүлэл;
                      5.  “НЭГ  ЭРҮҮЛ  МЭНД”  олон  улсын  эрдэм  шинжилгээний  5-р  симпозиумд

                         “Burkholderia pseudomallei бактерийг ялган авч, нэстэд-полимеразын гинжин
                         урвалаар баталгаажуулсан дүнгээс” сэдвээр 2016 онд өгүүлэл;

                      6.  “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” олон улсын эрдэм шинжилгээний 5-р симпозиумд “Адуу,
                         тэмээний  ямын  эсрэг  биемийг  хавсрага  холбох  урвалаар  тандан  илрүүлэх

                         болон ям өвчний оношилгоог боловсронгуй болгох нь” сэдвээр өгүүлэл тус

                         тус хэлэлцүүлсэн болно.


                  1.6   Судалгааны ажлын бүтэц, хэмжээ

                         Уг бүтээл нь удиртгал, онолын хэсэг, судалгааны ажлын материал арга зүй,
                  судалгааны  ажлын  үр  дүн,  шүүн  хэлэлцэхүй,  дүгнэлт,  судалгааны  ажлын  англи

                  хураангуй, ишлэл авсан бүтээлийн жагсаалт, талархал, товчилсон үгийн жагсаалт
                  гэсэн үндсэн бүлгүүдээс тогтох ба бүтээлийг компьютерийн Arial фондоор, үсгийн 12

                  форматаар,  мөр  хоорондын  зайг  1.5  хэмжээтэйгээр  нийт  50  хуудсанд  багтаасан
                  бөгөөд хүснэгт 2, зураг 17, байршлын зураглал 6, диаграмм 2 болно.



                  1.7 Судалгаа явуулсан газар
                         Судалгааг      Мал     эмнэлгийн      сургуулийн      халдварт      өвчин     судлал,

                  микробиологийн  тэнхим  ба  Мал  Эмнэлэг  Ариун  Цэврийн  Төв  лабораторит  хийж
                  гүйцэтгэв.














                                                                                                              3
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13