Page 11 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 11

1944  онд  БНМАУ-аас  ЗХУ-д  цэргийн  агт  морьд  авах  комиссын  2  дахь  ажил  18

                  аймгийн  255373  адууг  хамарсан  бөгөөд  шинжилгээний  ажлын  арга  зүй  нь  1943
                  оныхтой адил байсан ба нүдний сорилоор 92503 (36,5%), ил ямтай 5526 (0,2%) тус

                  тус  халдварлалттай  гарч  байв.  Энэ  дүн  шинжилгээнд  үндэслэн  БНМАУ-н  сайд
                  нарын зөвлөл 1948 оны 7-р сар, 1949 оны 2-р сард хэлэлцээд адууны ям өвчинтэй

                  тэмцэх арга хэмжээг өргөн хүрээтэй явуулахаар тухайн үеийн МАА-н яамны эмч
                  нарын хүчээр 3 жил Булган, Сэлэнгэ, Төв, Чойбалсан, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь

                  зэрэг 7 аймагт явуулж ямын эпизоотыг улсын төлөвлөгөөтэйгээр тогтоох шийдвэр

                  гарч уг ажлын дүнд улсын хэмжээгээр ямын эпизоотын тархалт 2,44-7,5%, эпизоот
                  тараан түгээгч эх уурхай болох хурц хэлбэрийн ил ямтай адуу 0,01-0,42% байгааг

                  анх удаа илрүүлсэн нь ям өвчинтэй тэмцэхэд чухал түлхэц болжээ [8].
                         Монголын  эрдэмтэд  уг  өвчнийг  тал  бүрээс  нь  судалж  адуун  сүргийг

                  эрүүлжүүлэхэд  багагүй  амжилт  олсон.  Төрийн  шагналт,  профессор  Бадамын
                  Яримпил  (1952-1954)  ямыг  оношлох  арьсны  харшил  сорилын  арга  зүйг

                  боловсруулсан  бөгөөд  энэ  нь  нүдний  сорилоос  20,3%  илүү  ашигтай  болохыг

                  нотолжээ.  М.Дамдин  (1974)  монгол  адууны  ям  өвчний  явц,  иммунологийн  хувьд
                  харилцан  адилгүй  урвал  үзүүлсэн  адууны  эд  эрхтэний  эмгэгийн  өөрчлөлтийг

                  судалжээ [2]

                         Г.Цэвэгмид (1965, 1987) монгол адууны ям өвчний үүсгэгчийн нутгийн омгийн
                  хэлбэр зүй, будагдалт, өсгөврийн болон биохимийн идэвхит чанар, эмгэг төрүүлэх

                  болон  хоруу  чанар,  ям  өвчний  нян  гадаад  орчин  хими,  физикийн  хүчин  зүйлд
                  тэсвэрлэх  байдал,  ямлуурын  эерэг  урвалтай  адууны  эпизоотологийн  холбогдол,

                  ямтай адууг ямлуураар сэдрээх онол практикийн үндэс, ямтай адууны мах, сүүнд
                  тавих  мал  эмнэлэгийн  ариун  цэврийн  үнэлгээг  үйлдвэрлэлд  нэвтрүүлэх  ажлыг

                  хийжээ. Мөн ямлуур, цусны шинжилгээгээр давхар урвал үзүүлсэн хурц ямтай адууг

                  99,99%  сорьцтой  цалин  цагаан  мөнгөний  ион,  иод  цардуул,  мөнгөний  ион
                  хлортетрациклин,  мөнгөний  дан  ионоор  30  хоног  эмчилж  үр  дүнг  харшил  сорил,

                  ийлдэс  судлал  болон  нян  судлалын  хам  аргаар  тогтооход  84-96%  эдгэрэх  зүй
                  тогтолтойг тогтоожээ [11].

                         Ч.Тунгалаг (1997) "Архаг хэлбэрийн ямтай адуу уг өвчнөөс өөрөө эрүүлждэг"
                  гэдэг  ойлголтыг  үүсгэгч  бактерийн  эс,  ханын  бүтэц,  хам  амьдралын  хэлбэртэй

                  холбон судалж шалтгааныг илрүүлсэн. Ям өвчний оношлогоонд ямын эсрэгтөрөгч

                  болон  түүний  эсрэг  эсрэгбиемийг  илрүүлэх  орчин  үеийн  оношлогооны  цус





                                                                                                              6
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16