Page 14 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
        P. 14
     тэжээлт  орчны  найрлага,  чанар  дутагдвал  савханцрын  хэмжээ  багасаж  кокк
                  хэлбэртэй болох нь тод ажиглагддаг [21].
                         Ямын  савханцар  анилин  будгаар  хялбар  будагдах  боловч  грам-сөрөг
                  будагдана.  Ям  үүсгэгчийн  нутгийн  омгийг  цилийн  карболт  фуксинээр  3-5  минут
                  будахад  жигдхэн  улаан  ягаан  өнгөөр,  цилийн  фуксинээр  1:10  харьцаагаар
                  шингэрүүлж 5-6 минут будахад улбар ягаан өнгөөр будагдах ба түүнд 1-2 үрэнцэр
                  тод  ажиглагдана.  Лѐффлерийн  метилийн  хөхөөр  3-5мин  будаад  триополиноор
                  сулхан өнгөлсөн цууны хүчлийн уусмалаар 1-2 секунд үйлчлэхэд ямын савханцар
                  хөх цэнхэрдүү өнгөөр будагдана. Монгол адууны ям үүсгэгч 1-5 мкм урт, 0,3-0,5 мкм
                  өргөнтэй, хөдөлгөөнгүй богино бүдүүн савханцар ба индол үүсгэхгүй бөгөөд хүхэрт
                  устөрөгч, шүвтэр үүсгэнэ [8].
                         2.3.2 Тэжээлт орчинд өсгөвөрлөх
                         2-4%  төмсний  цардуултай  тэжээлт  орчинд  ургуулахад  1-2  хоногийн  дараа
                  орчны  гадаргууд  тунгалагдуу  цагаан  шаргал  өнгөтэй  колони  бий  болж,  6-8  дахь
                  хоногоос улаавтар хүрэн өнгөтэй болж, дараа нь зэс өнгөтэй болж өөрчлөгдөнө. Энэ
                  өнгөөр нь бусад нянгуудаас ялган танина.
                         4%-н глицеринтэй мах пептоны агар-д, цельсийн 37-38°С градусд 24-48 цаг
                  ургуулахад ямын үүсгэгч цагаан өнгийн гөлгөр буюу S хэлбэрийн колони өгч ургана,
                  48 цагаас дээш буюу 72 цаг хүртэл ургуулхад цагаан саарал өнгөтэй голдоо үрчгэр
                  буюу  R  маягийн  колони  ургаж  гадуураа  хүрэн  өнгийн  нөсөө  /пигмент/  үүсгэсэн
                  байна.
                         4%-н  глицеринтэй  мах  пептоны  шөлөнд  37-38°С  хэмд,  рН  7,0-7,4  байхад
                  24-48 цаг ургуулхад тэжээлт орчинд цагаан саарал өнгийн булингар өгч ургана.
                         Ям  үүсгэгч  нутгийн  өсгөвөр  нь  биохимийн  бүрэлдэхүүний  хувьд  нийт  азот
                  21-22,4 мг; уургийн азот 7-8,4 мг; уураг 43,75-52,5 мг тус тус байна. Харин цистин,
                  лизин,  аргинин,  валин,  фенилаланин,  лейцин,  изолейцин,  аспарагин  болон
                  глютамины хүчил зэрэг 15 нэр төрлийн амин хүчлүүд харилцан адилгүй хэмжээтэй
                  байна [8].
                         2.3.3 Үүсгэгчийн тэсвэрт чанар
                         Ямын  нян  56°С  хэмийн  халуунд  10  минут,  75-80°С  хэмийн  буцламтгай
                  халуунд 5-6 минутын хугацаанд үхэх ба хүйтэнд тэсвэртэй. Ям үүсгэгчийн нутгийн
                  омогт хийсэн судалгаагаар ямын савханцар 1:1000 харьцаатай сульмагийн уусмалд
                                                                                                              9
     	
