Page 17 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 17

2.6 Урьдчилан сэргийлэх:

                         Ямтай адууг эмчлэх оновчтой арга одоог хүртэл аль ч улсад боловсрогдоогүй
                  байна. Иймээс ямын ил шинж тэмдэгтэй адууг яаралтай нядалж устгах олон улсын

                  дүрэмтэй.  Ям  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх  өвөрмөц  вакцин,  ийлдэс  байхгүй
                  учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор дурьдсан чиглэлээр зохионо. Үүнд:

                      1.  Ям өвчнөөр тайван аймаг, сум, баг, албан үйлдвэрийн газар, ард иргэдийн
                          адуунд жил бүр эмнэл зүйн үзлэг явуулж, 2 удаа маллейн арьсны сорилоор

                          шинжилнэ.

                      2.  Аж  ахуйд  шинээр  ирж  байгаа  адууг  хүлээн  авахаас  өмнө    24,  48  цагийн
                          зайтай  2  удаа  арьсны  сорилоор  шинжилэх  бөгөөд  сөрөг  урвал  үзүүлсэн

                          адууг  авна.  Тэгэхдээ  үндсэн  сүрэгт  нийлүүлэхийн  өмнө  30  хоног  хорионд
                          байлгаж  ахин  1  удаа  арьсны  сорилоор  шинжилсний  дараа  эрүүл  байвал

                          үндсэн сүрэгт нийлүүлнэ.
                      3.  Ямын  ил  шинж  тэмдэгтэй,  өвчтэй  адууг  устгаж  хүүрийг  2  метр  гүн  ухсан

                          нүхэнд хийж булах буюу шатаана.

                      4.  Ямтай адууны хомоолыг овоолж шатаах буюу хашаа, саравч, байр, модон
                          тоног хэрэгслийг 3% идэвхит хлор агуулсан хлорын шохойн 60-70°С хэмийн

                          халуун уусмал, 4% идэмхий натрийн (4% NаОН) уусмалын аль нэгээр нь 5-7

                          хоногийн турш өдөр бүр ариутгаж халдваргүйжүүлнэ.
                      5.  Өвчтэй  адуунд  хэрэглэж  байсан  эдэлгээний  хэрэгсэл  чөдөр,  ногт,  эмээл,

                          хазаар, олом жирэм, хувин савыг 1:100 харьцаагаар шингэлсэн сульмагийн
                          уусмал,  4-5%-ийн  карболийн  хүчил,  лизолийн  уусмалаар  өдөр  бүр  10-20

                          минут, 5-10 дахин нэвт шүршиж халдваргүйжүүлнэ. Харин мөнгөн тоногтой
                          эмээл  хазаарыг сульмагийн  уусмалаар  ариутгаж болохгүй.  Ажлын  хувцас,

                          гар нүүрний алчуурыг 1-2 цаг буцалгана. Резинэн гутал бээлийг карболийн

                          хүчил, лизолын уусмалд 24-48 цаг байлгаж халдваргүйжүүлнэ [8].















                                                                                                             12
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22