Page 15 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 15
1-3 минут, 3-5% карболийн хүчилд 5-10 минут, 3-5% лизолд 2-20 минут, формалинд
20-30 минут, хлораминд 10-40 минутын дотор үхэж байсан ба 70-95% этилийн
спиртэд 30-60 минут болоод үхэж байв. Монгол хүний ходоодны хүчиллэг орчинтой
шүүсийг ямын нянд нөлөөлүүлэхэд 30 минутаас 1 цагийн хооронд үхэж байхад,
шүлтлэг орчинд нөлөө үзүүлэхгүй байсныг тэмдэглэжээ [8].
2.3.4 Үүсгэгчийн эмгэг төрүүлэх чанар
Ямтай монгол адуунаас гаргаж авсан өсгөвөрийн зарим шинж чанарыг
судлаад "Монгол адууны ям өвчний үүсгэгч нь өсгөвөр ба хоруу чанараараа бусад
оронд судлагдсан ямын нянгаас ялгагдах зүйлгүй" гэж тэмдэглэжээ.
(А.Л.Кириатский 1935). Ям үүсгэгчийн нутгийн омгийн хоруу чанарыг усан гахайд
туршиж, үхлийн тун нь 1мл физиологийн уусмалд 10000-13610 нянтай тэнцэнэ
гэжээ [8].
2.4 Халдварын эх уурхай, халдвар тархах зам
Ям үүсгэгчийн халдварын эх уурхай нь өвчилсөн мал, амьтан болно. Ямтай
мал, амьтны хамрын хөндий, арьсны яр шархнаас ямын нянгууд гадаад орчинд
хаягдаж малын хашаа, саравч, хэвтэр, бууц, тэжээл, ус, эмээл, хазаар, чөдөр ногт,
олом, жирмийг бохирдуулдаг. Үүнээс гадна дулааны улиралд цус сорогч элдэв ялаа
шумуулаар халдвар тархдаг байна. Байгалийн нөхцөлд эрүүл адуу ил ямтай
адуутай хамт нэг бэлчээр уснаас ундаалснаас ямаар халдварладаг. Ям өвчний
үүсгэгч савханцар нь эрүүл адууны хоолой багалзуурын тунгалгийн зангилаанд хүрч
тэндээсээ тунгалгийн буюу цусны урсгалаар бүх биед тархана. Ингэж тархсан нян
уушиг, хамрын мөгөөрсөн салбан, элэг, дэлүү, эрүүний доод хийгээд залгиурын ар,
зүрхний тольт булчирхайнуудад очиж өвчлүүлэх ба элдэв яр шарх, хэвийн бүтэн
байдлаа алдсан арьсаар ямын үүсгэгч дамжин халдвар үүсэх нь олонтаа
тохиолддог ажээ [1].
2.5 Онош, ялган оношлохуй
Ям өвчнийг эмнэл зүйн шинж тэмдгүүд, харшил сорил, ийлдэс судлалын
аргуудаар оношлох бөгөөд харин бактери судлалын шинжилгээг орон нутгийн
практикт хэрэглэдэггүй. Эмнэл зүйн шинж тэмдгээр оношлоход ям өвчний илрэлт,
халдвар тархахад нөлөөлөх хүчин зүйлүүдийг харгалзан үздэг ба орчин үед учир
дутагдалтайд тооцогддог. Гэвч өвчний ил шинж тэмдэгтэй адууг богино хугацаанд
10