Page 18 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 18

ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ


                  3.1 Судалгаанд дээж цуглуулах арга зүй

                         Халдварт  өвчний  тандан  судалгаанд  дээж  цуглуулахад  баримтлах  гол
                  зарчим  нь  сүргийн  дотроос  дээж  авах  нэгжийн  төлөөлөл  аль  болох  жигд  байх

                  явдал  юм.  Үүнтэй  уялдан  дээж  авах  хэлбэрийг  сонгоно.  Дээж  авах  үндсэн  хоѐр
                  хэлбэр байдаг (Магадлалтай, магадлалгүй) [5].



                  Дээж авах


                      -  Очсон аймаг, сум, баг, газрын нэр, уртраг, өргөрөг, айлын нэр, малын хүйс,

                         нас, зүс, содон тэмдэгийг дээжийн бүртгэлийн дэвтэр дээр тэмдэглэнэ.
                      -  Малын  эзнээс  асуумж  авч,  ил  шинж  тэмдэгтэй  эсвэл  эзний  мэдүүлгийг

                         үндэслэн сэжиг бүхий адуунаас шинжилгээнд дээж цуглуулна.
                      -  Дээж авах адууyнаас цус, арчдасны дээжийг авна.

                      -  Цус авахдаа адууны гүрээний судаснаас тус бүр нэг нэг вакум хуруу шилэнд
                         (EDTA-тай вакум хуруу шил, ийлдэс авах зорилгоор EDTA-гүй вакум хуруу

                         шилэнд) цус авна.

                      -  Арчдасыг хамарны гоождос, ил яр шархнаас тус бүр 2 арчдас авч тус тусад
                         нь  (дээжүүдийг  хольж  болохгүй)  бактери  тээвэрлэх  орчин  бүхий  тэжээлт

                         орчинтой цодонд хийж дугаарлана.
                      -  Дээж  авахдаа  хөдөлмөр  хамгааллын  дэглэмийг  чанд  сахин  ажиллахаас

                         гадна дээжийн хадгалах тээвэрлэх журмыг чандлан сахина.


                  3.2 Хавсарга холбох урвалын арга зүй

                         Хавсрага холбох урвалыг “Ям. Ийлдэс оношлогооны арга-Хавсарга холбох
                  урвал ба харшил сорилын арга” MNS5200:2002 стандартыг баримтлан тавив.


                                           Хавсарга холбох урвалын протокол



                  Хэрэглэгдэхүүн:
                      1.  Альсеврийн  уусмал  бэлтгэх  (хонины  улаан  эсийг  бэлтгэхэд  хэрэглэнэ).

                         Үүнд:Глюкоз-18,66  гр,  натрихлорид-4,18  гр,  цитрат  натри-8  гр,  нимбэгний

                         хүчил-0.5 гр
                      2.  Хонины цус буюу улаан эс бэлтгэх.



                                                                                                              13
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23