Page 13 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 13

суларснаас шалтгаалан уг өвчний халдварлалт болон тархалт ихсэх болоод байна

                  [6].
                         Манай орны хувьд халдварлалт тархалтын цар хүрээ бүрэн тодорхой бус,

                  халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ, малын шилжилт хөдөлгөөн, импортын малд
                  тавих мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээний хэрэгжилт сул зэрэг олон хүчин

                  зүйлээс  шалтгаалан  халдвар  гаднаас  орж  ирэх  эсвэл  нутгийн  адуунд  нуугдмал
                  халдвар тархах эрсдэл байсаар байна.



                  2.3 Ям өвчний үүсгэгч
                      Ям  өвчний  үүсгэгч  нь:  бөөмийн  бүтэцгүй  нэг  эст  амьд  организм  бөгөөд

                  Burkholderia mallei зүйлийн зооноз өвчин үүсгэдэг савханцар хэлбэрийн бактер юм
                  [8].

                      Шинжлэх ухааны нэршил:

                        Хүрээ: Procariote
                        Бүлэг: Gracilicutes

                        Анги:    Scotobacteria

                        Овог:    Pseudomonadaceae
                        Төрөл: Burkholderia

                        Зүйл:    mallei



                      Ямаар  адуу,  илжиг,  луус  бас  үнэг,  чоно,  бар,  арслан,  муур  зэрэг  амьтад

                  өвчлөхөөс  гадна  хүн  ч  өвчилдөг  байна.  Ялангуяа  адууны  төрлийн  амьтад  маш
                  мэдрэмтгий  байдаг.  Ямын  үүсгэгч  эрүүл  адууны  нүд,  ам,  хамрын  салст  бүрхүүл,

                  биеийн  ил  хэсэгт  гарсан  шархаар  бие  махбодид  нэвтрэн  орж  цус,  тунгалгийн

                  судсаар  дамжин  уушиг,  элэг,  дэлүү  болон  бусад  эрхтнүүдэд  хүрч  өсөн  үржиж
                  үрэвсүүлэх ба  хурц,  ужиг  хоѐр  урсгал явцтай  арьс,  хамар,  уушигны  гэсэн  гурван

                  хэлбэрээр илэрдэг болох нь тогтоогдсон байна [11].


                         2.3.1 Ям үүсгэгчийн биологийн шинж
                         Ям  үүсгэгч  Burkholderia  mallei-г  урьд  нь  Pfeifferella  mallei,  loefflevella  mallei,

                  malleomyces mallei, actinobacillus mallei гэх мэтээр нэрлэж байжээ. Ямын савханцар нь

                  1-5 мкм урт, 0,3-0,5 мкм өргөнтэй, хөдөлгөөнгүй, мохоо үзүүртэй бөгөөд үр бүрээс
                  үүсдэггүй хэлбэр зүйн асар их өөрчлөлттэй нян юм. Хэрэв ургуулж байгаа өсгөвөрт





                                                                                                              8
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18