Page 19 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 19
125 мл бүхий Альсеврийн уусмалтай саванд хонины гүрээний судаснаас
шууд гоожуулан авна. Талст пенциллин жаахан нэмээд +4 хэмд 2 долоо
хоног орчим хадгалж хэрэглэнэ.
3. Вернолын буфер буюу шингэлэгч уусмал Нэг литр нэрмэл усанд 9.5 гр хийж
найруулан соронзон холигчоор холиод pH шалгана. pH нь 7.2 байна.
4. Баяжуулсан физиологийн уусмал. Энэ нь мөн адил шингэлэгч уусмал юм.
Хоѐр литр нэрмэл усанд NACl-90 гр, stock1-ээс 5 мл-ийг хийнэ. Stock 1-ийг
найруулахдаа MgCl*GH 2O-20.3 гр, CaCl*2H 2O-4.4 гр хэмжиж аваад түүнийгээ
50 мл нэрмэл усанд уусгана.
5. Хавсарга.
Нэг ампул хавсаргыг 1 мл нэрмэл усаар найруулна. Найруулсан хавсаргаа
1:40 болгон шингэлнэ.
6. Гемолизин буюу цус задлуур.
Үйлдвэрийн таньц 1:2000 байдаг. Ажлын таньцаа 1:1000 болгож шингэлнэ.
7. Антиген (1:30 байхаар шингэлнэ).
Хавсаргын таньц тогтоох
- Хатаасан хавсаргыг 1 мл нэрмэл усаар найруулна, 10 хуруу шилэнд доорх
байдлаар шингэлэлт хийнэ.
Хүснэгт-1
Хуруу
шил Хавсарга Шингэлэгч Шингэлэгч
1 0.1 мл 0.4 мл 1.5 мл
2 0.15 мл 0.35 мл 1.5 мл
3 0.2 мл 0.3 мл 1.5 мл
4 0.25 мл 0.25 мл 1.5 мл
5 0.3 мл 0.2 мл 1.5 мл
6 0.35 мл 0.15 мл 1.5 мл
7 0.4 мл 0.1 мл 1.5 мл
8 0.45 мл 0.05 мл 1.5 мл
9 0.5 мл - 1.5 мл
- Дээрх байдлаар хийсний дараа холигчоор холиод хуруу шилнүүдийг таглан
37 градусын усан бананд 1 цаг тавина.
- Гемолизин 0.5 мл-ийг бүх хуруу шилэнд нэмж дээрээс нь 2%-ийн улаан
эснээс ахин бүх хуруу шилэнд 0,5 мл нэмнэ.
- Таглаад холигчоор холиод 37 градусын усан бананд 30 минут тавина.
Ийлдэс идэвхгүйжүүлэх
- 96 үүрт хавтангийн үүр тус бүрт 80 мкл шингэлэгч хийнэ.
14