Page 7 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 7

2.  Адууны  хамрын  салст  бүрхүүлийн  арчдаснаас  цэвэр  өсгөвөр  ялган  авч,

                         бактериологийн аргаар ялгаварлан оношлох;
                      3.  Ялган авсан бактериас геномын ДНХ ялгаж, ПГУ-аар баталгаажуулах;

                      4.  Нутгийн  омог  болон  стандарт  омгийн  өвөрмөц  генийн  нуклеотидийн
                         дараалалыг тогтоон, харьцуулалт хийх.


                  1.3 Сэдвийн шинэлэг тал

                      “Адууны  ям  өвчний  тандалт,  үүсгэгчийн  молекул  биологийн  судалгаа”  сэдэвт

                  эрдэм шинжилгээ судалгааны ажил нь дараах шинэлэг талуудыг агуулна. Үүнд:
                      1.  B.mallei  бактерит  өвөрмөц  генийн  нуклеотидын  дараалалыг  Монголд  анх

                         удаа тогтоов.
                      2.  Монгол орны тодорхой бүс нутагт гарч буй адууны ям өвчний үүсгэгч монгол

                         улсын  стандарт  омогтой  ижил  омгийн  бактериар  үүсгэгдэж  байгааг  генийн
                         түвшинд анх удаа тодорхойлов.



                  1.4   Шинжлэх ухаан, практикийн ач холбогдол
                      Мал  сүргийн  халдварт  өвчинг  цаг  алдалгүй  оношилж,  мал  сүргийг

                  эрүүлжүүлсэнээр  малын  тоо  толгой  өсч,  ашиг  шим  нь  нэмэгдэж,  бүтээгдэхүүний

                  үйлдвэрлэл,  экспорт  нэмэгдэн  улмаар  хүн  амыг  мал  амьтнаас  халдварладаг
                  өвчнөөс хамгаалсан эрүүл орчинг бий болгох нь эдийн засгийн томоохон үр ашигтай

                  юм. Түүнчлэн энэ судалгаанд хэрэглэсэн арга зүйн дагуу өвчний үүсгэгч бактерийг
                  түргэн  хугацаанд баталгаажуулах  нь оношлогооны  дэвшилтэт аргачлал  болохын

                  сацуу дагуу өвөрмөц генийн нуклеотидын дараалал тогтоосноор Монгол оронд гарч
                  буй  уг  өвчнийг  нэг  омгоор  халдварлагдаж  буй  эсэхийг  мэдэх  эпидемиологи,

                  молекул биологийн шинжлэх ухааны ач холбогдол бүхий үр дүн бий болно.


                  1.5  Судалгааны ажлын үр дүнг шүүн хэлэлцүүлж, сурталчилсан байдал

                       Уг  судалгааны  ажлыг  гүйцэтгэх  хугацаанд  дараах  илтгэл,  өгүүллийг
                       хэлэлцүүлсэн болно.

                      1.  “Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн судалгаа” сэдвээр ”Хөдөө аж ахуйн
                         их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн магистрант, докторантын шилдэг

                         бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд, 2015 онд илтгэл;








                                                                                                              2
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12