Page 27 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 27

Оксидаза ферментийн идэвхи үзэх ажлын дараалал:

                  /Австрали улсад үйлдвэрлэсэн оксидаза ферментийн идэвхи тодорхойлох цаасыг
                  ашиглав./

                      -  Урьдчилан ургуулж бэлдсэн петрийн аягатай цэвэр өсгөвөр дээр үйлдвэрийн
                         оксидаза ферментийн идэвхи тодорхойлогч цаасыг тавин 30 секундын дараа

                         өнгө үзүүлсэн эсэхийг шалгана.
                      -  Ягаан өнгө үзүүлсэн байвал эерэг, өнгө үзүүлээгүй бол сөрөг юм.



                                    Антибиотик мэдрэг чанар тодорхойлох арга зүй
                         Антибиотикт  мэдрэг  чанар  тодорхойлох  шууд,  шууд  биш  сорил:  Цэвэр

                  өсгөвөр гарган авч антибиотикт мэдрэг чанар тодорхойлох аргыг шууд биш сорил
                  гэнэ. Хариуг түргэн гаргах шаардлагатай үед (шээс, цусан өсгөвөр, идээнээс авсан

                  материал г.м) эмгэг материалыг стандартад тохируулан тарьж антибиотикт мэдрэг
                  чанарыг тодорхойлж болдог. Энэ үед уг материалаас дан цэвэр өсгөвөр ялгарвал

                  шууд биш аргаас 24 цагийн өмнө үр дүнг гаргах сайн талтай. Үүнийг шууд сорил

                  гэнэ.  Хэрэв  холимог  өсгөвөр  байвал  шууд  арга  нь  алдаатай  дүгнэлтэнд  хүргэж
                  болох  учир  цэвэр  өсгөвөр  гаргасны  дараа  үр  дүнг  нь  дахин  давтаж  шууд  биш

                  аргаар тодорхойлж өгөх хэрэгтэй.


                  Бактерийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох ажлын дараалал:



                  /Biolab Zrt, Budapest/


                      -  Нянгийн  цэвэр  өсгөврөөс  гогцоогоор  авч  шөлөнд  тарьж  37°-т  24-48  цаг
                         өсгөвөрлөнө.

                      -  Дараа нь шөлтэй өсгөвөрөөс 300 мкл-г пепиткээр авч петрийн аягатай хатуу

                         тэжээлт орчин дээр хийж ариун шпателаар жигд тараана. Петрийн аягатай
                         тэжээлт орчинд антибиотикийн дискийг ариун хямсаагаар авч хооронд нь 2-3

                         см-ийн зайтай, аяганы ирмэгээс 15 мм дотогш байхаар байрлуулна. Тавьсан

                         дискний дээрээс ариун зүүгээр бага зэрэг дарна. Нэг аягатай тэжээлт орчинд
                         долоогоос илүү дискийг байрлуулахгүй. Гэхдээ нэг дискийг төвд нь бусдыг

                         тойруулан байрлуулахад тохиромжтой.
                                                                    0
                      -  Дискийг  байрлуулж  дууссан  бол  37 С-н  инкубаторт  24-36  цаг  байлгана.
                         Үүний  дараа  бактер  үржээгүй  ариун  бүсний  диаметрийг  мм-ийн  хувиартай
                         шугамаар аяганы тагийг нээхгүйгээр хэмжинэ. Хэрэв тэжээлт орчинд гэрэл



                                                                                                             22
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32