Page 28 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 28

муу  нэвтэрч  ариун  бүсний  хэмжээ  сайн  мэдэгдэхгүй  байвал  өсгөгч  линз

                         хэрэглэн хэмжинэ.


                  Нянгийн  өсөлт  зогссон  эцсийн  цэг  буюу  нянгийн  үржилт  эхэлсэн  захыг  харж
                  хэмжинэ. Уг туршилтыг давталттайгаар явуулна.



                         3.3.4 Бактерийн хөдөлгөөн тодорхойлох арга зүй
                         Хөдөлгөөнийг  хагас  шингэн  агар  ашиглан  (2,  3,  5-Tryphenyl-2H-tetrazolium

                  chloride) индикатор бодисын тусламжтайгаар тодорхойлно.


                  Хөдөлгөөн тодорхойлох хагас шингэн агар найруулахдаа:

                  /2, 3, 5-Tryphenyl-2H-tetrazolium chloride-ийг Wako, Japan/
                      -  Угааж бэлтгэсэн колбонд мах пептоны шөл (1000 мл-т 13 гр) хийнэ.

                      -  Дээрээс  нь  нэмж  мах  пептоны  агар  (1000  мл-  т  8  гр)  хийж  соронзон

                         холигчоор  холиод  индикатор  бодис  болох  2,  3,  5-Tryphenyl-2H-tetrazolium
                         chloride-ийг (Худалдааных 1000мл-0.5гр) хийнэ.

                      -  Жижиг  хуруу  шилэнд  савалж,  таглаа  хийгээд  таглааны  хэсгийг  мөнгөлөг
                         цаасаар боож он, сар, өдөр, нэр тавьж хаяглан автоклавын индикатор цаас

                         наана
                                                   0
                      -  Автоклавт хийгээд 121 С буюу 1-1.5 атп хүрэхэд 15-20 мин ариутгана.
                      -  Тасалгааны температурт босоо тавьж царцаана.
                                                   0
                      -  Царцаасны  дараа  37 С-ийн  инкубаторт  24  цаг  байлгаж  ариун  чанарыг
                                              0
                         шалгасны дараа 4 С-д хадгална

                  Бактерийн хөдөлгөөн тодорхойлох тестийг ашиглах

                      -  Петрийн  аяганд  ургасан  цэвэр  өсгөврөөс  бактерийн  гогцоо  дэгээгээр  нэг
                         колони авч хуруу шилэнд урьдчилан бэлтгэсэн тусгай индикатор бодис бүхий

                         хагас шингэн агарт босоо шулуун хатгана.

                            0
                      -  37 C-ийн инкубаторт 24-48 цаг ургуулна. Тухайн бактери хөдөлгөөнтэй бол
                         индикатор бодисын өнгөөр танигдана.










                                                                                                              23
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33